logo
Монгол улсын байнгын төлөөлөгч үг хэлэв

Монгол улсын байнгын төлөөлөгч үг хэлэв

2014/01/29
 НҮБ-ын Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын ээлжит чуулган энэ сарын 27-нд Швейцарийн нийслэл Женев хотноо эхэлж,  Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвд болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж нээлтэд оролцож үг хэлэв. 

Байгын төлөөлөгч В.Пүрэвдорж хэлсэн үгэндээ, зэвсэг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн хяналтын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллахыг мэдэгдэж, тус улс Цөмийн зэвсэггүй статусын асуудлаар олон улсын тавцанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон хойшид ч цөмийн зэвсгээс ангид байх зорилгын хүрээнд хувь нэмрээ оруулан ажиллахаар эрмэлзэж байгааг илэрхийлэв.     

ЗХБХ-ыг даргалж буй Израилийн Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар тус тус үг хэлэв. НҮБ-ын ЕНБД хэлэхдээ “удахгүй гарах хөх морин жилд ЗХБХ-ын үйл ажиллагаа сэргэн идэвхжиж, үндсэн ажилдаа орно” хэмээн найдаж байгаагаа илэрхийлээд “Зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх асуудал нь НҮБ-ын хэлэлцэх хэргийн тэргүүлэх чухал асуудал. Морь бол эрмэг, хурдтай адгуус, тэр дундаа хөх морь бол зөн билгийн амьтан, тиймээс зэвсэг хураах үүрэг хариуцлага үүрсэн та бүхэн хөх морины цог хиймориор жигүүрлэн  хол давхихын ерөөл дэвшүүлье” гэлээ. Мөн бусдыг хүлээлгүй үйл ажиллагаагаа өөрсдөөсөө эхэлж хошуучлан хөдлөхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.  Монгол Улс ЗХБХ-ын чуулганыг 2015 онд даргалах юм.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш