* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Тэгш бус өдөр. Өнөөдөр хувирамтгай шинж чанар давамгайлсан холимог өдөр байх болно. Таны эрч хүч нилээн сул байх бололтой. Гэвч таны амбицтай байдал болон амжилтанд хүрэх хүсэл чинь өндөр байна. Шинэ төхнологи ашиглаж байгаа олонх хүмүүст гэнэт техникийн эвдрэл үүсч болзошгүй. Гэвч хэтэрхий их мөнгө үрэхээсээ өмнө зөвлөгөө ав. Эс тэгвэл таны санхүү сайжрахаасаа илүү уналтанд орох болно.
Үхрийн орд (4/20-5/20): Энэ өдөр одод анхаарал болгоомжтой байж хэрэггүй ярианд оролцохгүй байхыг зөвлөж байна. Хоосон яриа нь харилцан бухимдлаас өөр юу ч өгөхгүй. Яаралтай гүйцэтгэх олон ажил гарч ирнэ. Нэг дор олон асуудал шийдэх шаардлагатай болно.
Ихрийн орд (5/21-6/21): Албаны харьцаанд тааламжтай өдөр. Албан тушаалд эерэг өөрчлөлт гарч болзошгүй. Бодол төлөвлөгөөгөө нууц байлгахгүй бол далдуур санаатай, атаархсан хүмүүс ажлын тань ахицад саад хийх болно. Хувийн амьдрал түгшүүртэй байна. Үндэслэлгүй хардалт, харилцан сэтгэл ханамжгүй байдал гарна. Дотно хүндээ илүү анхаарал тавь.
Мэлхийн орд (6/22-7/22): Азтай өдөр байна. Нэр алдар тань цуурайтхыг урьдаас мэдэх ба авсан шагналаа тэмдэглэх нь зүйтэй. Ямар ч дарамт шахалт байхгүй болно. Дурлалт хосууд нэг нэгэнтэйгээ хайраа хуваалцана. Ганц бие хүмүүс насан туршийн хайртайгаа учирч болзошгүй юм.
Арслангийн орд (7/23-8/22): Хямуур байх өдөр. Элдэв бодлоо чөлөөлж, нэг мөсөн бүгдийг нь арчин хаях хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Зарим асуудлууд маш хурдан алга болж, ер бусын боломжоор солигдож байгааг гайхах болно. Таны нууц хадгалах чадвар их сул байгаа хэдий ч танд итгэдэг хүмүүсийнхээ итгэлийг алдах хэрэггүй гэж зөвлөж байна.
Охины орд (8/23-9/22): Тогтвортой өдөр. Өөрийн хүвийн амьдрал, ажил, гэр бүлд цаг гаргаж бүгдийг эргэцүүлэн бодох өдөр. Ингэх нь хувь хүний ухамсарийг бусдаас ялгах онцлогтой ба тайван байж хувийн амжилтаа ахиулахад тустай. Шийдвэр гаргах нь хожим тохиолдох асуудлыг үгүй болгож гайхалтай үр дүнг нь мэдрэх болно. Өөрийн гэр бүлтэй цагийг зугаатай өнгөрөөж сайхан зүйлсийн талаар ярилцаж тэдэнд өөрийгөө мэдрүүлэх нь сэтгэл санааг чинь өргөж эерэг үр дүн авчирна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бусдын нөлөө, хуурамч зөвлөгөө, хийсвэр дүгнэлтээс болж ажлын уулзалт, хэлэлцээрийн үр дүнд муугаар нөлөөлнө. Шийдэгдээгүй асуудлууд гарч ирэн, ямар ч ажил хэрэг хүнд явагдана. Өнөөдөр хувийн амьдрал, дотоод сэтгэхүйнхээ асуудлаар хөөцөлдөх нь дээр гэж одод зөвлөж байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Сайхан өдөр. Хэн нэгэн түнштэйгээ алс аялалд явах боломж гарна. Тэнд ажил амралтыг хослуулах болно. Ивээн тэтгэгчдийн мөнгийг ашиглах боломж байна. Олон шинэ адал явдлуудыг хүсэмжлэх авч аахар шаахар зүйлсээс татгалз. Уулзалт хэлэлцээрийн үеэр үгээ цэнэ.
Нумын орд (11/22-12/21): Энэ өдөр та шинэ сорилтод орж болзошгүй хувийн амьдралаа шинэ хуудаснаа эхлэх хэрэгтэй. Ахуйн асуудал таныг зовоохгүй нь. Бүх зүйп байрандаа байж, бүх үүрэг хариуцлага гэр бүлийн гишүүдэд жигд хуваарилагдсан байх нь. Таны олон өвчин эмгэгийн үндэс нь сэжигч зан чинь юм. Байхгүй өвчнөөс айж суухын оронд эрүүл мэндээ шинжлүүлж бүх зүйл хэвийн гэдэгт итгэ.
Матрын орд (12/22-1/19): Од эрхэс эрч хүч хайрлах өдөр. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөж уур уцаар хүрнэ. Өөрийн эрүүл мэнддээ анхаар. Хүрээлэн буй хүмүүстэйгээ муудалцахгүй, элдвийн зүйлд сатаарахгүйг хичээ. Гэвч энэ бүхний дараа сэтгэл санаа тайвширна.
Хумхын орд (1/20-2/18): Зан төлөвийн тогтвортой байдлыг тань турших өдөр. Ялан гарч ирсэн хүмүүс, албан тушаал дэвших, эсвэл санхүүгийн үйл ажиллагаандаа амжилт гаргана гэж од гаригс амлаж байна. Хувийн амьдралдаа өгөөмөр сэтгэл гаргаж бусдыг уучлахыг хичээ.
Загасны орд (2/19-3/20) Тэвчээр шаардсан өдөр. Юун түрүүнд өөрийн харилцаандаа үнэнч байж, өсөлт болон өөрчлөлтийн хүчтэй суурийг бий болго. Хэрвээ хайрт тань танд үнэнч биш мэт санагдвал ухаантай байж тухайн асуудалд нээлттэйгээр ханд. Илэн далангүй байх нь зөрчилдөөнөөс сэргийлэх гол цөм байх болно.