logo
ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна

ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна

2014/01/30

Сар шинийн баярын өдрүүд тохиож буйтай болон томуугийн вирус илэрсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа.

Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:
Сүүлийн үед бүх насны хүмүүсийг хамарсан ханиад, томуу, томуу төст өвчин ихсэх хандлагатай байна. Иймд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
•    Гэр, сууц, анги танхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, дулаан (18o-22o) байлгах.
•    Даарахгүй байх, цаг агаар, ажил, амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах,
•    Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессдэхгүй тайван байх.
•    Халуун цай, унд ахиухан уух, эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх.
•    Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.
•    Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, алчуур, сальФетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй
•    Гэр орон, анги танхим, ажлын байранд нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
•    Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо хэрэглэх.
•    Ханиад томуутай хүнээс хол (1 метрээс дээш зайтай) байх.
•    Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
•    Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг (халуурах, ханиах, найтаах, толгой, хоолой, цээж, үе мөч, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хомхой гарах, хоолонд дургүйцэх г.м )илэрвэл эрүүл мэндийн төв (өрх, сумын эмнэлэг)-дмэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ
•    Хүнсний бүтээгдэхүүнийг зохих гарал үүслийн бичиг, тээвэрлэлтийн горим, хадгалалт баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас худалдан авах
•    Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
•    Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн байдаг тул худалдаж авахгүй байх
•    Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
•    Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
•    Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хадгалахгүй байх
•    Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доошгүй цаг хадгалахгүй байх
•    Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
•    Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
•    Усыг буцалгаж хэрэглэх
•    Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, хэрчдэг модыг тусад нь хэрэглэж, угааж занших
•    Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш