logo
Сар шинийн баярын үеэр нийслэлийн худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Сар шинийн баярын үеэр нийслэлийн худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

2014/01/30
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30–нд 09.00 –24.00  цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02  –нд амарч, 2 дугаар сарын 03 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд “Номин стандарт” 10.00 -18.30, бусад салбарууд 09.00 – 22.00  цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх салбарууд амарна. 2 дугаар сарын 01 буюу шинийн 2–нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим,“Номин” супермаркетууд, бөөний төв 12.00 -20.00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна.  Номингийн бүх салбарууд 2 дугаар сарын 02 -с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Алтан жолоо группийн” Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 –нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1-нд “Сансар” -1, 6, 8, 32, Сансар март 10.00 -22.00 цагт ажиллаж, “Сансар” -9, 10, 12, 32 –бөөний төв амарна. 2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд “Сансар” -10 бөөний төв, Шинийн 2 –нд “Сансар” -12 бөөний төвүүд амарч, бусад салбарууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Боса” сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1 –нд 14.00 -22.00 цагт ажиллана.2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр”  сүлжээний   дэлгүүрүүд   1 дүгээр сарын  30 буюу битүүнд  08.30 –22.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх сүлжээ дэлгүүрүүд амраад, 2 дугаар сарын 01 буюу шинийн 2 –нд 10.00 -18.00 цагт ажиллана. 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Скай”  их дэлгүүр 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 10.00 – 20.30 цагт, “Скай”  хайпермаркет  09.30 – 20.00  цагт  ажиллана.  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Нарантуул”  худалдааны  төв  1 дүгээр  сарын 30 -нд   10.00 - 20.00  цагт  ажиллаж , 1 дүгээр сарын   31 –ээс   эхлэн   2 дугаар сарын 11 –нийг дуустал  амарна. 2 дугаар сарын 12 – с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.
 
“Хар хорин” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амрана. 2 дугаар сарын 04 –өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Барс” худалдааны төв  битүүний өдөр буюу 1 дүгээр сарын 30 –нд  09.00 –19.00 цаг хүртэл   ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд   амраад, 2 дугаар сарын  03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана. 
 
“Хүчит шонхор” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд өглөө 06.00 –18.00  цаг  хүртэл  ажиллаж,1 дүгээр сарын  31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд  амраад, 2 дугаар сарын 04 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Да хүрээ трейд” техникийн зах  1 дүгээр сарын 30 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын  01, 02 –нд  амраад, 2 дугаар сарын 03 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
 Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд  1 дүгээр сарын  31 -нд  10.00 – 21.00  цагт    ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд  амраад, 2 дугаар сарын  03 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
       ХОЁР. НИЙТИЙН ХООЛ
 
            Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 1 дүгээр сарын  30 –нд  10.00 -22.00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
            Баар цэнгээний газрууд 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд ердийн цагийн хувиараар ажиллана.
            Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн  байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
 
ГУРАВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
 
            Үсчин, гоо  сайхны  газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 –20.00  цаг хүртэл  ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд  амарна.
            Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
            Хими  цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 -21.00 цаг хүртэл  ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.
 
ДӨРӨВ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
 
Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллана.    
Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд   827  тээврийн хэрэгсэл  ажиллана. 
Хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2014 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 04-ийг дуустал  зохион байгуулна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш