Эрхмийн дээд нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Ивээн золгож буй XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн өлзий хутаг оршсон ерөөл бэлгээр дүүрэн өдрүүдийн түмэн амар амгаланг айлтгаж сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хэдэн мянган жилийн тэртээгээс төр улсаа тохинуулан засч, алдар суугаа эх газрын цээжинд бадраасан Хүн гүрэн, Их Монгол Улсын үр сад болсон монголчууд бидний уламжлалт их Цагаан сарын баяр тохиож, амьтай шимтэй бүхэн урган төлжиж, ашдын үйлс бүхний ундарга болсон хаврын урин цаг айл, өрх бүхний хоймрыг өлзий хишгээр мялаан айлчлан ирж байна. Энэ бэлгэдэлт өдрүүдэд Монголын ард түмэн түүх соёл, төр шашин, өв уламжлал юүгээн дээдлэн, өтгөс буурал, идэр залуус, үр ач нараа хотлоор хүндэтгэн, ирээдүйн сайн үйл, сайхан ерөөл бүхнээр ивээж буй жилээ мялаан угтдаг эртний сайхан ёс заншилтай билээ.
Улирч буй усан могой жил нийслэлийн иргэн бүрт баяр баясал, аз жаргал, амжилт бүтээл бэлэглэсэн, улсын нийслэл Улаанбаатар хотод урьд өмнө байгаагүй их бүтээн байгуулалт ундарсан, олон сайхан гэгээн өдрүүдээр өртөөлсөн түүхэн эргэлтийн үе боллоо. Могой жилдээ бидний хамтын итгэл зүтгэл бүхэн халуун туршлагаар зузаарч, ирээдүйгээ цоо шинээр төсөөлөх, төлөвлөх урам зориг оргилсон ажил үйлсийн олон эхлэлийг тавьж чадлаа.
Өмнөх үеийн нандин уламжлал, өдгөөгийн гэрэл гэгээтэй итгэл, тэмүүлэлдээ тулгуурлан маргаашийн нарыг хамтдаа угтах бүтээн байгуулалтын өдрүүд бидний өмнө итгэлтэйеэ дурайж байна. Бидний санасан, сэдсэн бүхэн амар байгаагүй ч нийслэлчүүд бид гэтлэн туулж, өвлийг өнтэй сайхан давлаа.
Монголчууд ирж байгаа жилээ ивээл буянаа хайрлах хишиг хэмээн дээдэлж, тэр жилийнхээ ажил үйлс, зам мөр бүхнээ тэгш сайхан бүтнэ хэмээх бие, хэл, сэтгэлийн нандин шүтэлцээнд хурайлан шинэлцгээдэг билээ. Ирж буй морин жил нь тэртээх цагаан морин жилийн цагийг шинэтгэсэн их хувьсгалын дархлаа болж, амжилт бүтээлийн их төвөргөөнөөр үсрэнгүй хөгжил рүү хөтлөн орно гэдэгт бат итгэлтэй байна.
Монгол Улсын гал голомт болсон Улаанбаатар хотын иргэн Та дүүрэн жаргалтай, түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ