logo
Сайд Л.Болд Польш улсад айлчлав

Сайд Л.Болд Польш улсад айлчлав

2014/01/30

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Польш Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог байв.
Айлчлалын эхэнд сайд Л.Болд Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорскистэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж ирсэн, ялангуяа өнгөрсөн онд хоёр орны Ерөнхийлөгч харилцан айлчлал хийж хамтран ажиллах олон чиглэлийг ярилцаж тохиролцоод байсныг тэмдэглэв. Эдгээр ярьж тохирсон асуудлыг бодит ажил болгох, тэр дундаа хоёр талын эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Польш Улсад айлчилж буйгаа тэрээр мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш