logo
59 ахмад тохилог орон сууцанд орох эрхийн бичгээ гардан авлаа

59 ахмад тохилог орон сууцанд орох эрхийн бичгээ гардан авлаа

2014/01/30

Нийслэлийн засаг даргын захирамжаар  өнгөрсөн онд  138 ахмад настан Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7 хороололд барьсан 300 айлын орон сууцанд амьдрах эрхийн бичгээ хүлээн авч,тохилог байрандаа орсон бол морин жилийн босгон дээр дахин 59 ахмад, таван хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэхүү байранд амьдрах эрхийн бичгээ нийслэлийн удирдлагуудаас гардаж авлаа.

Улс эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан эдгээр ахмадуудын дунд 102 настай азай буурал ч байсан юм. Ахмадын орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрана.

Уг байрны хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том өрөө нь 37,3 метр квадрат хэмжээтэй. Эрхийн бичгээ гардан авсан ахмадуудтай Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ  түрээсийн гэрээ байгуулах бөгөөд орон сууцны түрээсийн төлбөрийг м.кв-г 3000 төгрөгөөр тооцон байрны талбайгаасаа шалтгаалан сард 77 400-111 900 төгрөг төлнө. Үүн дээр цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны ашиглалтын зардал нэмэгдээд ойролцоогоор иргэд 110 000- 170 000 төгрөг төлөх тооцоог гаргаад байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш