logo
“11 11” төвд энэ сарын 24-26-нд 611 санал иржээ

“11 11” төвд энэ сарын 24-26-нд 611 санал иржээ

2014/01/30

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11төв”-д энэ сарын 24-30-ны хооронд 611 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ. “Тариалан эрхлэгчдийн үр тарианы урамшууллын мөнгийг цагаан сараас өмнө олгох уу” гэж тариаланчид хандсан байна. “Улаан буудайны урамшууллыг 2014 оны төсвийн хуваарийн дагуу ирэх гуравдугаар сард олгоно” гэж Сангийн яамнаас хариулсан байна.

Нийслэл хоттой холбоотой асуудлаар нийт 351 иргэн хандлаа. Зарим газарт халаалт дулаан, цэвэр ус доголдсон байна. Хан-Уул дүүргийн “Вива сити” хорооллын хэрэглээний ус тасраад 3 хонож байхад холбогдох газраас ямар ч арга хэмжээ авахгүй байна гэсэн гомдол нэлээд иржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш