logo
Өдрийн өнгө /2014-02-04/

Өдрийн өнгө /2014-02-04/

2014/02/04
 Өнөөдөр аргын тооллын 2014 оны 02-р сарын 04. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 5. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын амьсгал орох улирал 6 цаг 23 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Гутранги өдөр. Бодит амьдрал бидний дотоод ертөнцөд нэвтрэн орно. Энэ нь эхний ээлжинд гэр бүлийн харилцаанд нөлөөлнө. Бий болсон хүндрэлээс болж бүү гутар. Харин болгоомжтой байх хэрэгтэй. Танилууддаа энэ хүндрэлээ тоочоод байх хэрэггүй. Сэтгэл санаа эрүүл мэндээ хайрла.

 

Үхрийн орд (4/20-5/20): Таамаглашгүй өдөр. Бизнесийн шинэ санал таны албан тушаалыг өсгөн хамтран ажиллагсдын тань дунд нэр төрийг тань өсгөнө. Хэрэв та бүтээлч байж, олсон санаагаа амжилттай хэрэгжүүлж чадна гэж үзэж байвал зориг гарган ажлаа эхэл. Од гарагс таныг өөрийн чадвартаа итгэхийг зөвлөж байна. Гэвч та өөрийнхөө түншүүд, найз нөхдийн итгэл даах чадвар, үнэ цэнийг бас давхар шалгах хэрэгтэй гэдгийг сана. 

Ихрийн орд (5/21-6/21): Сайн өдөр. Урьд өмнөх алдаа болон санаа зовоох явдлаас болгоомжил. Уран бүтээлийн эрч хүч нэмэгдэнэ. Ажлыг барьж аваад эхлүүлсэн л бол заавал гүйцээ. Ойр дотны найзууд тань хувийн харилцаанд оролцоно. Өөрийгөө боловсруул.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Хүнд өдөр. Бизнесийн яриа хэлэлцээ санаснаар явагдахгүй. Ямар ч тактик хэрэглэсэн хүнд нөхцөлд орно. Бүтээлчээр сэтгэн хэрэг болохуйц зүйл бодож ол. Үгүй бол нөгөө талдаа бууж өгөхөөс аргагүй. Баримт бичгүүдээ сайтар нягтлан, асуудлаа олох хэрэгтэй. Шударга байж хэрэггүй зүйлээсээ ангижирч, эрх чөлөөг мэдэр.

 

Арслангийн орд (7/23-8/22): Боломжит өдөр. Таны хамаатан садангууд танд тийм ч таатай хандахгүй нь гол нь та хувийн амьдралаа зохицуулах хэрэгтэй. Хуучин нөхдүүд,танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Олон хүнд та үгүйлэгдэх болно. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдснээр хэдэн жилийн туршид таны карьер өсөх асуудал тодорхойлогдоно. Иймээс ихээхэн ажилд цагийг бүү дэмий үр.

 

Охины орд (8/23-9/22):  Муу хүсэлд автахаас болгоомжилох өдөр. Өнгөрснийг нягталж, ирээдүйг мэдрэх чадвар чинь таныг болчимгүй алхамаас сэргийлнэ. Хүсэл мөрөөдлөө, бодлоо ойлгож ухамсарла. Учир нь та ойрын ирээдүйд хувь заяанд чинь гарах өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа ч сэрэмжтэй бай.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Шинэчлэлийн өдөр. Хэрэв та дасгал хөдөлгөөний дэглэм барих талаар хийх ёстой зүйлийнхээ жагсаалтанд оруулсан бол хуучин тогтсон байдлаараа байх нь дээр шүү. Танд өмнөх хэдэн долоо хоногуудаас ч илүү зорилгодоо хүрэх боломж олдоно. Хэдий тийм боловч таны өөрөөсөө хэт төгс байхыг шаардсан шаардлага тань амжилтанд хүрэхэд саад болж болзошгүй. Алхам алхмаар үйл хэрэг тань сайжрах бөгөөд өдрийн турш хийсэн зүйлдээ та сэтгэл хангалуун байх болно.

 Хилэнцийн орд (10/23-11/21):  Нойргүйдэж, үе мөч өвдөх шинжтэй. Унтахын өмнө эрүүл агаарт алхаж байвал энэ бүхнээс сална. Унтахаас гурваас дөрвөн цагийн өмнө хооллох ёстой. Тэмүүлж байгаа зүйлдээ өөрийгөө барих хэрэггүй. Гэхдээ бусдын ажилд,ялангуяа дотны хүмүүсийнхээ ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй.

 

 Нумын орд (11/22-12/21): Хоёрдмол өдөр. Аль хэдийн буруу чиглэл рүү хөдлөөд эхэлчихсэн зүйлийг сайн тал руугаа буцаж эргэнэ гэж хүлээх чинь мунхаг хэрэг. Хайртай хүнтэйгээ маргаан дэгдээж магадгүй ч энэ нь тийм ч сүртэй зүйл биш бөгөөд буцаж эвлэрэхэд бялууг кремээр бүрхэж байгаа мэт л хурдан байх болно.

 

 Матрын орд (12/22-1/19):  Хэт ажилд орж хайр дурлалаас хөндийрч магадгүй. Мэдлэг боловсрол туршлагатай хүнээс туршлага судал. Хайр гарга. Хайр сэтгэл дээр мөрий тавьсны хэрэггүй. Од эрхэс танд ээлгүй хандах болно. Хэн нэгэнээс хамааралтай байхаас зайлсхий. Хөдөлгөөний тулгуур эрхтэн гэмтэх, магадлалтай. Бүгдийг нь хөгжүүлэх гэсний хэрэггүй.

 

Хумхын орд (1/20-2/18): Хүнд өдөр. Хумхынхан орчин тойрон хувьсан өөрчлөгдөх, уруу таталтыг тэсвэрлэн гарах шаардлагатай тулгарна. Гадаад орчинтойгоо сөргөлдөж болзошгүй. Өнөөдөр урьд урьдынхаас илүү биеэ барьж, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Та бүгдийг нэг мөсөн алдах аюултай тулгарч болзошгүй.

 

Загасны орд (2/19-3/20) Хийж гүйцэтгэсэн ажилдаа орж асуудлыг тодруулж ажил хэрэгч зохицуул. Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Ажил хэргийн ахиц зогсонги байдалд орно Гэр ахуйн асуудалд хэт их анхаарснаас улбаатай. Санхүүгийн асуудалд ялна, эсвэл ялагдана. Хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг, халамжтай байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш