logo
Facebook –ийн бэлчээр томорсоор....

Facebook –ийн бэлчээр томорсоор....

2014/02/04
Нийгмийн сүлжээний хамгийн том сайт болох Facebook –ийн орлого өнгөрсөн оны 4-р улиралд 63%-иар өссөн нь зах зээл дэх хүлээлтийг давсан үзүүлэлт болсон байна. Мөн тайлант хугацаанд 523 сая ам.долларын ашигтай ажилласaн талаараа Марк Закербергийн удирддаг компани мэдээллээ. 2013 оныг бүхэлд нь аваад үзвэл Facebook–ийн ашиг 1.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өдөр тутам идэвхтэй ханддаг хэрэглэгчдийнх нь тоо 22 хувиар өсчээ. Ухаалаг гар утас гэх мэт зөөврийн төхөөрөмж ашигладаг хэрэглэгчдэд зориулсан зар сурталчилгааны борлуулалт өссөн нь Facebook –ийн орлого нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал 2013 оны сүүлийн улиралд тус компанийн зар сурталчилгаанаас олох орлого өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 76 хувиар өсчээ. Үүний талаас илүү хувийг зөөврийн төхөөрөмж хэрэглэгчдэд зориулсан сурталчилгааны орлого бүрдүүлсэн байна. 2013 оны 12-р сарын байдлаар өдөр тутам Facebook –т зочилдог хэрэглэгчдийн тоо 757 саяд хүрсэн гэж BBC мэдээлж байна. 
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш