Умард Солонгосын эрх баригчид саяхан нэгэн хачирхалтай мэдэгдэл гаргав. Түүнд “Японы дайны эсрэг Үндсэн хуулийг өөрчлөхийг оролдож байгаа Абэ бол милитарист маньяк. Умард Солонгосын цөмийн аюулын талаар хийсэн Абагийн мэдэгдэл нь үнэндээ манай улсад цөмрөн орох шалтгаан” гэж Умардын мэдэгдэлд дурджээ. Мөн Японы Ерөнхий сайд Синдзо Абэг “Азийн Гитлер” гэж хочилсон байна.