БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр 24-29 хэм , Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 хэм , бусад нутгаар өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 23-28 хэм , Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар өдөртөө 17-22 градус, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-17 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар 6-11хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр.18-20 хэм хүйтэн байна. Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм хүйтэн байна.
2014 оны 2 дугаар сарын 06-наас 2014 оны 2 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
6-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 9-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 37-42 хэм , өдөртөө 23-28 хэм , Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм , өдөртөө 15-20 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм , өдөртөө 5-10 хэм , бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм ,өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.