Засгийн газрын шийдвэрээр жилдээ нэг удаа алдарт эхчүүдэд мөнгөн тусламж үзүүлдэг болоод байгаа. Тэгвэл энэхүү мөнгийг өнөөдрөөс олгож эхлэхээр болжээ. Энэ жил зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг нэг удаа тэтгэмж болгон олгох юм.