Нэгэн үе шинжлэх ухаанч залуусын оюуны их уурхай, мэдсэн сурснаа туршиж зохион бүтээх гол талбар болж байсан энэ ордныг дахин сэргээн, зохион бүтээгчдийн нэгдсэн төв болгоё гэсэн уриалгыг 2012 онд Монголын Залуучуудын Холбооноос гаргаж байсан бөгөөд залуучуудын амьдрал, нийгэм, соёл хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд хийж гүйцэтгэвэл зохих 27 ажлын жагсаалтыг МУ-ын Засгийн Газрын тэргүүн Н.Алтанхуягт 2012 оны 10-р сарын 15-ны өдөр хүргүүлсэн, мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд 14 саналыг танилцуулж байсан юм.
Дээрх саналуудын дунд “Залуу зохион бүтээгчдийн ордон”-г сэргээж, үндсэн зориулалтаар нь эргүүлэн ашигладаг болгож өгөөч гэсэн санал байсан юм. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй таг чиг болсон энэ асуудлыг дахин сөхөж МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат өөрийн твиттер хуудсандаа БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хүүхдүүд зохион бүтээх ордноо зориулалтаар нь ашигламаар байна” гэсэн жиргээг нисгэж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгвэл цагаан сарын өмнөхөн УИХ-ын дарга З.Энхболд үндэсний телевизийн “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Залуу техникчдийн ордон”-г хүүхэд, залуучууддаа буцааж өгнө гэдгээ амласан бөгөөд “Улс орныг инженерүүд нь авч явдаг гэдэгт би хатуу итгэлтэй байдаг. Яагаад гэвэл инженерийн боловсролдоо анхаарлаа хандуулсан улс хөгжиж байна. Өнөөдөр нийгэмд хэн үнэлэгдээд байна зохиолчид, бөхчүүд, дуучид их үнэлэгддэг, нөгөө инженерүүд хаана байна. Бид инженерүүдээ дээш нь гаргаж ирэхгүй бол улсын хөгжил явахгүй. Өөрийнхөө инженерүүдэд сайн цалин өгөхгүй бол өөр улс орны инженерийн хийсэн юмыг л худалдаж авна. Тиймээс “Залуу техникчдийн ордон” алга болсон одоо буцаах тухай асуудал яригдаж байгаа” гэсэн юм.