Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро нарыг 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.
Элчин Сайд Т.Шимизүтэй уулзах үеэр, өнгөрсөн 2013 онд хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, Ерөнхий сайд нар харилцан айлчлал хийж, “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” байгуулсан нь харилцааны хөгжлийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсныг тэмдэглээд хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын хөгжилд ач холбогдол бүхий олон төсөл хөтөлбөрийг 2014 онд урагшлуулж, бодит ажил болгох талаар санал солилцов.
Элчин сайд Ли Тэ Ру-тай Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийх айлчлалын талаар санал солилцож, Монгол, Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулах Солонгосын томоохон пүүс, компаниудыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг талууд онцлон тэмдэглэв.