logo

"CVS Pharmacy" компани тамхи худалдаалахгүй...

2014/02/06
АНУ-ын жижиглэн худалдааны томоохон сүлжээнүүдийн нэг болох "CVS Pharmacy" компани ирэх 10 сарын 01-ээс эхлэн өөрийн бүх сүлжээгээрээ тамхи зарахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Ларри Жэй Мерло ""CVS Pharmacy" компани тамхитай холбоотой бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоох нь хэрэглэгчдийнхээ тусын тулд хийж буй алхам бөгөөд хүмүүсийн эрүүл саруул аж төрөх эрмэлзэлд тус дэмжлэг болох санаа агуулж байгаа юм... Ер нь энгийнээр хэлбэл тамхи борлуулах нь бидний хэтийн зорилготой харшилж байгаа юм..." хэмээн өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр тус компани тамхины борлуулалтаас татгалзаж буй АНУ-ын анхны сүлжээ дэлгүүр болж байгаа юм. Эмийн худлалдаагаар АНУ-д хамгийн томд ордог "CVS Pharmacy" компанийн сүлжээнд  7600 орчим салбар дэлгүүр, мөн "MinuteClinics" хэмээх түргэн тусламж үзүүлэх үүрэг бүхий 800 орчим эмнэлэг багтдаг ажээ.

Тиймээс тус компани тамхи борлуулалтаас татгалзаад зогсохгүй тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулсан цуврал  сурталчилгаа болон мэдээ мэдээлэл тараах, мөн "MinuteClinics" эмнэлгүүдээрээ энэ чиглэлээр шаардлагатай  тусламж үйлчилгээ үзүүлэх болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш