Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/45 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газарт 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Техникийн зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 3 барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтоон газар эзэмших эрх олгососон юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмнэлгийн 13 дугаар гудамжны 273 б тоотын баруун талаас урагш УС-15 дулааны станцын зүүн талаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх шугам хүртэл шинээр барих, шинэчлэх 1.6 км үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд зориулан 1.5 га газар, Ус сувгийн удирдах газарт Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн Ерөнхий газрын аж ахуйн хашааны баруун талд Нисэхийн цэвэрлэх байгууламжид зориулан 1.0 га газар, Ус сувгийн удирдах газарт Бохир усны шугамын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 13, 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын автобусны эцсийн зогсоолын зүүн талаас урагш авто замын баруун талаар бохир усны 25 дугаар коллекторын төгсгөл хүртэл шинээр баригдах 2.3 км шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 3.8 га газар олголоо. Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.