· Иргэний зөвлөлийнхний нэг хэсэг нь ураны эсрэг зогсч, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж зөрөлдөөд эхэлсэн бололтой.
· Шар нунтаг үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрийн гэрээ байгуулах энэ тэр гээд багагүй ажлууд эхэлжээ.
· "Цөмийн технологийнхоо хөгжлөөр зэсийн баяжмалдаа байгаа мөнгийг граммаар нь тогтоосон хэрэг"
· Монголчууд цөмийн өндөр технологитой орнуудын л хийж чаддаг шар нунтагийг гаргаад авчихаж. Уранаа ашиглаж эхлээгүй ч лабораторийн хэмжээнд бол ингэж хэлж болохоор түвшинд хүрчээ
Дэлхийд сүүлийн хорин жилд илрээгүй их нөөцтэй орд Монголоос илэрсэн, Францын "Арева" Японтой хамтран манай ураны салбарт том хөрөнгө оруулалт хийх эхлэл тавигдсан гэж ирээд яривал уранаараа дэлхийд том тоглогч байх боломж ирсэн энэ үед анхаарал хандуулах учиртай хамгийн гол өнцөг бол цөмийн технологийн салбар.
Манай сонин энэ удаагийн "Танайд өнжье" буландаа цөмийн технологи Монголд хэр түвшинд хөгжиж байгааг сурвалжлахаар шийдсэн юм. Сонгосон байгууллага маань Цөмийн энергийн газар. Тус газрын дарга Н.Тэгшбаяртай тохирсны дагуу пүрэв гаригийн өглөөний 08.00 цагт Хан-Уул дүүргийн хуучин цагаан хаалганы цаахна байрлах байгууллага дээр нь яваад очлоо. Өглөө бүр хийдэг шуурхай нь эхэлжээ. Арав орчим хүн ширээ тойроод суучихаж. Бүгд л тус тусдаа асуудал хариуцсан дарга нар бололтой.
Тэдний ярианаас Цөмийн технологийн газрын даргынх нь мэдээлэл сонирхол татав. Эднийх цацраг идэвхт ашигт малтмалыг эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байгаа гэнэ. Шар нунтаг үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрийн гэрээ байгуулах энэ тэр гээд багагүй ажлууд эхэлжээ. Мэргэжлийн голдуу хэллэгтэй яриа өрнөсөн өглөөний шуурхайн үеэр эднийд хамаатай 68 тусгай зөвшөөрөл 13 аж ахуйн нэгж байгаагийн нэг нь ашиглалтынх бусад нь хайгуулынх гэсэн статистик содон сонсогдов.
Ашиглалтын ганц лиценз нь ураных биш гэнэ. Сүүлийн гурван жилд нэг ч хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгоогүй юм байна. Тэдний ярианаас анзаарахад Цөмийн энергийн салбарт хамаарах лицензүүд ТЕГ, ҮАБЗ-ийн мэддэг ажил бололтой.
Н.Тэгшбаярыг "Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны зарим гишүүд Дорноговийн Улаанбадрах суманд тугал хорогдсон хэрэг уранаас болсон эсэх дээр нэг мөр ойлголт өгөөч гэсэн. Цөмийн хяналтынхан танилцуулга явуулах талд анхаараарай" гэхэд ажилтнууд нь "Арав гаруй байгууллагын гучаад хүн оролцсон ажлын хэсэг цацрагаас болоогүй, селенийн ужиг хордлогоос болж тугал үхсэн гэх дүгнэлт гаргасан. Ерөнхий сайдад танилцуулсан шалгалтын дүнгээ байнгын хорооныхонд албан бичгээр явуулъя" гэсэн хариу өгнө лээ.
Цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй байхыг баталгаажуулсан цөмийн хаягдлын эсрэг конвенцид элсэх асуудлыг Засгаар хэлэлцүүлэхээр болж байгаа юм билээ.
За тэгээд цацрагийн хяналт сайн байгаа, Монгол энэ чигийн ажлаараа олон улсын атомын энергийн агентлагаас 2013 онд дажгүй дүн авсан, хилийн боомт дээр ная гаруй цацраг хэмжигч суурилуулсан гэх мэт ярианууд өрнөсөн шуурхай бараг хагас цаг үргэлжиллээ. Нэг сонин дуулгахад цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй байхыг баталгаажуулсан цөмийн хаягдлын эсрэг конвенцид элсэх асуудлыг Засгаар хэлэлцүүлэхээр болж байгаа юм билээ.
Хурал дууссаны дараа Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн гишүүд гээд хоёр хүн Цөмийн энергийн газрын даргын өрөөнд ороод ирэв. Б.Дүгэржав гэж өөрийгөө танилцуулсан жар орчим насны эрэгтэй Монголоо хөгжүүлье гэвэл уранаа ашиглах ёстой гэж ирээд яриа дэлгэв. Иргэний зөвлөлийнхний нэг хэсэг нь ураны эсрэг зогсч, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж зөрөлдөөд эхэлсэн бололтой. Дүгэржавын яриагаар бол "Грийн пийс" байгууллагын нэрийг хуурамчаар барьсан хүмүүс ураны эсрэг тэмцэж байгаа, Дорноговийн Улаанбадрахад Ганбаатар, Бээжин зэрэг иргэний хөдөлгөөнийхөн дахин очиж "Арева"-г бужигнуулсан гэнэ.
Түүнийг дагаж орж ирсэн тавь гаруй насны эмэгтэй хойд хөршид цөмийн физикч мэргэжил эзэмшиж насаараа цөмийн салбарт ажиллажээ. Тэрээр "Том гүрнүүд цөмийн цацрагийг хөгжилдөө л ашигладаг. Баттай баримттай албан ёсны бол юуг ч гаргаж тавих нь иргэний нийгэмд нээлттэй. Гэтэл цөмийн мэргэжилгүй, энэ чиглэлийн ямар ч ойлголтгүй хүмүүс иргэдэд буруу мэдээлэл өгөөд байхад мэргэжлийн хүний хувьд харамсах юм. Цөмийн асуудлаар яриад байгаа "гамшиг" гэсэн хочтой Ганбаатар гэхэд л Германд сургууль төгссөн жүжигчин. Цаана нь ямар хүмүүс байгааг судлаач, олж тогтоогооч гэсэн санааг танд хэлж саналаа солилцохоор ирсэн юм" гэж ярив. Тэд ийм зорилгоор ирсэн гэнэ.
НҮҮРСЭЭ УСТӨРӨГЧ БОЛГОЖ ХОТЫГ УТААНААС САЛГАНА
Цөмийн энергийн газрын дарга үдээс хойш цөмийн технологи хэрэглэж байгаа гурван газраар орохоор төлөвлөжээ. Нэг нь МУИС-ийн Цөмийн судалгааны төв, нөгөө нь Хавдар судлалын үндэсний төв, гурав дахь нь Геологийн төв лаборатори аж.
Эхлээд МУИС-ийн цөмийн судалгааны төвөөр оров. Офицеруудын ордны хавцаа байрлах энэ газар сургалтаа ч судалгаагаа ч хийдэг юм байна. Цөмийн физик, цөмийн бүтэц, урвалын суурь судалгаануудыг хийдэг аж. Цөмийн технологийн үйлдвэрлэл практикт суурилсан суурь судалгааг ч хийдэг юм байна. Цөмийн энергийн газраас цөмийн эрчим хүч, цацраг идэвхит ашигт малтмалыг судлахтай холбоотой ажил дээр хамтардаг гэнэ.
Цөмийн энергийн газрын шугамаар Америкийн нэг төсөл эднийд хэрэгжжээ. Цацраг идэвхт бодисууд террористуудын гарт орж болзошгүй гэсэн болгоомжлолоор хэрэгжүүлдэг төсөл бололтой. Цацрагийн онцгой үүсгүүртэй өрөөнүүд нь тусгай камертай, гадны ямар нэг нөлөөг мэдрэх мэдрэгчтэй болчихож. Зарим өрөөнүүд нь үүдэндээ кодтой юм. Энд ямар нэг юм боллоо гэхэд ЦЭГ дээр шууд дохио, мэдээлэл очих гэнэ.
Сонирхуулж хэлэхэд эдний төвийн эрдэмтэн Эрдэнэтийн зэсийн баяжмал дахь мөнгөний хэмжээг 1980 онд тогтоожээ. Энэ үеэс манайх зэсийн баяжмал дахь мөнгөнийхөө орцыг бодож Орост арай ахиу үнээр зардаг болж. "Цөмийн технологийнхоо хөгжлөөр зэсийн баяжмалдаа байгаа мөнгийг граммаар нь тогтоосон хэрэг" гэж Т.Зузаан доктор онцлов.
Эдний төвд цөмийн физикийн аргаар агаарын бохирдлыг хэмждэг юм байна. Цөмийн технологиор хотын утаанд байгаа химийн бүх л элементийг гаргаад ирдэг гэнэ. Бүр тоос хичнээн хувь, гэр хороолын утаа төчнөөн хувь, машины утаа нь ийм хэмжээтэй гээд нарийвчлаад гаргаад ирдэг аж. Эдний гаргасан тоог судалгааны байгууллагууд иш татаж ашигладаг юм байна. Агаарын бохирдлоос тоосонцор нь эрүүл мэндэд илүү хортой гэж Д.Шагжжамба доктор ярьж байлаа.
Хотын агаарын бохирдлын 50 хувийг тоос эзэлдэг гэнэ. Тоостойгоо тэмцэж эхлэхгүй бол утаанаасаа илүү аюул тарьж мэднэ гэж тус төвийн эрдэмтэд ярьж байсан юм. Машины утаа хотын агаарын бохирдлын арав орчим хувийг эзэлдэг гэнэ. Утаагүй зуух тараасан газруудад бохирдлын хувь хамаагүй багассан тоо гарчээ. Өвөлд гардаг утаа 2.4 дахин багассан гэсэн тоог тэд хэлж байлаа.
Энэ төвд хийж байгаа анхаарал татахаар ажлын нэг нь цөмийн эрчим хүчний судалгаа юм байна. Хотын утааг цөмийн эрчим хүчээр шийдэх ямар боломж байгааг судлаад эхэлчихсэн гэсэн үг. Нэг таатай мэдээ дуулгахад энэ төвийн эрдэмтдийн хэлж байгаагаар бол дэлхийгээс хоцрохгүйгээр нүүрсээ устөрөгч болгоод ашиглаад эхэлчих гэнэ. Нүүрсэнд агуулагдах уран, цацрагийн аюулын талаарх яриа ч энэ үеэр эрдэмтдийн дунд өрнөөд авав.
ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ХОЁР ХАМГИЙН ОЛОН ЦӨМИЙН ҮҮСГҮҮРТЭЙ
Цөмийн судалгааны төвөөс гараад Хавдар судлалын үндэсний төв дээр ирлээ. Нэгдүгээр эмнэлэг эднийх хоёр л хавдрын эмчилгээндээ цөмийн технологийг ашигладаг, тэр үүднээсээ Цөмийн энергийн газартай хамтран ажилладаг аж. Хавдраас бусад чиглэлээр цөмийн үүсгүүр ашигладаг зуу гаруй эмнэлэг манайд ажилладаг юм байна. ЦЭГ-ын даргыг тус төвд ажиллах үеэр хорт хавдрын өвчлөлийн талаар нэг эмзэглэмээр мэдээ сонслоо.
Хорт хавдар газар авчээ. Өнгөрсөн жил 4544 хүн хорт хавдартай гэсэн онош сонссон бол энэ жил 5000 гаруй хүн ийм онош сонсчээ. ХСҮТ-ийнхөн хавдрыг эмчлэх туяа эмчилгээний ганцхан аппараттай, өргөтгөлийн барилгаа дуусгаж байж нэмж аппарат суурилуулмаар байна гэсэн саналыг ЦЭГ-ын даргад тавина лээ. Хавдрын эмчилгээнд хэрэглэдэг хуучирсан тоног төхөөрөмжийг шинээр солих үед цөмийн үүсгүүрийг нь ЦЭГ-ын хяналтанд шилжүүлдэг ажээ. Ингэхэд эмнэлгээс өчнөөн сая төгрөг гардаг бололтой. ХСҮТ-ийн эмч нар энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөх хүсэлт тавихад ЦЭГ-ын дарга "Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр төлбөр тооцооны хувьд эерэгээр шийдэх бололцоо бий.
Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагт өргүй болсон. Тэгэхээр та бүхний санал болгох дараагийн төсөл заавал дэмжигдэнэ гэж ойлгох хэрэгтэй" гэсэн хариу өглөө. Сонирхуулж хэлэхэд манай улсад хамгийн олон цөмийн үүсгүүр ашигладаг компани нь Эрдэнэт, Оюутолгой юм байна. Бусад уурхайнууд ч цөмийн үүсгүүрүүд ашигладаг аж.
МОНГОЛЧУУД ШАР НУНТАГ ГАРГАЖ АВЧЭЭ
Цөмийн энергийн газрын даргын сүүлд орсон газар нь Геологийн төв лаборатори. Цөмийн технологи дээр суурилсан тоног төхөөрөмжүүдийг нь сонирхож нэлээд явав. "Эднийхийг Монголоос гадагш экспортолдог зэсийн болон хүдрийн баяжмал зэрэг ашигт малтмал дотор яг ямар эрдсүүд байгааг нэг бүрчлэн тооцдог газар гээд ойлгочихож болно. Монголд их мөнгө олж өгдөг ашигт малтмалын үнэ цэнийг цөмийн технологиор тогтоодог чухал газар" гэж ЦЭГ-ын дарга тайлбарлав. Технологи сайжраад ирэхээр Монголоос гадны лабораториуд руу шинжлүүлэхээр явуулдаг байсан дээжүүдийг эднийх шинжилдэг болжээ.
Гадагшаа урсдаг мөнгө эндээ үлддэг болсон гэсэн үг. Сүүлд гэхэд л Оюу толгойн зэсийн баяжмалд хичнээн хэмжээний алт, мөнгө байгааг эднийх тодорхойлж байгаа гэнэ. Уранаа ч эндээ шинжлэх том төслийг ЦЭГ-тай хамтран хэрэгжүүлээд эхэлжээ. Шар нунтаг гаргаж авсан газар нь мөн л Геологийн төв лаборатори. Ингээд эрдэс шинжилдэг цөмийн технологийн хэд хэдэн мундаг тоног төхөөрөмжийг сонирхов.
Бидэнд сонирхуулсан эхний төхөөрөмж геологичдоос чулуугаар нь авсан дээжийг гурил шиг нунтаглаж тусгай бодистой холиод шилэн буюу шахмал эм маягийн болгочихдог юм байна. Нунтагийн ширхэг нь микроноор хэмжихээр нарийн гэнэ. Нэг ширхэг нь энгийн нүдээр бол харагдахгүй, олноороо нийлэхээр харагддаг гэж тайлбарласныг бодоход төсөөлөх аргагүй жижиг хэсэг болгоод нунтаглачихдаг бололтой. Чулууг ингэж нунтаглаж байгаад доторхи бүх хольцыг нь цөмийн технологийн шидээр судалдаг аж.
Ингээд төчнөөн хэмжээний мөнгө, өдий хэрийн алт байна гээд гаргаад ирдэг байна. Менделеевийн үелэх системийн 44-ийг нь таниад ялгачихдаг гэнэ. "Кальци, төмөр зэс, уран гээд бүгдийг тодорхойлно. Хордсон гэх 22 тугалын асуудлыг ингэж шинжлээд дотор нь уран зэс байна уу гэдгийг судалсан. Олон улсын лабораториуд руу ч явуулсан. Тэгээд олон улсын лабораториудын дүнтэй мөргөж байгаа учраас ажлын хэсэг нийтэд зарласан" гэж ЦЭГ-ын дарга ярив.
Геологийн төв лабораторийнхон эрдсийн түүхий эдээр стандартчилсан загвар бүтээгээд эхэлчихэж. Мэдээж цөмийн технологиор. Эрдэс баялгаараа гэхэд л 60 орчим стандарт загвар хийжээ.Сүүлд гэхэд газрын ховор элемент, литийн хүдэр, уран дээр ийм загвар хийсэн гэнэ. Манай улс стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн эрх авчээ.Америк, Австрали, Англи, Өмнөд Африк, Хятад, Орос, Герман зэрэг улсууд монголчуудаар стандартчилсан загвар хийлгэдэг болж. Геологийн төв лабораторийн үйлдвэрлэл эрхлэлтийн дэд захирал Л.Батзориг "Сүүлд гэхэд Германы Гео шинжлэх ухааны байгалийн нөөцийн хүрээлэн Номхон далайн ёроолын манганийн модуль гэсэн дээж явуулсан.
Манайхаар стандартчилсан загвар бэлтгүүлээд гадны гучаад лабораторид шинжлээд өгөөч гээд явуулчихна. Нөгөөдүүл нь манган, никелийнх нь агуулга тэд гээд тогтоогоод явуулна. Лабораториудаас ирсэн дүнг харьцуулж судлах гэж ингээд байгаа юм. Үүний эцэст Номхон далайд хэчнээн хэмжээний манган байгааг гаргах суурь тавигдана. Европын холбоо тэр чигээрээ, ер нь улс бүр л ингэж байна. Стандартчилсан загвар гэхээр хол сонсогдож магадгүй л дээ. Гэвч Европын холбоо хоёр жилийн өмнө стандартчилсан загвар бол улс орны стратегийн материал гээд зарлачихсан. Ер нь бол жишиж харьцуулах юмгүйгээр хөгжиж байгаа эсэхээ мэдэх боломжгүй гээд ойлгочихож болно" гэж ярилаа.
Биднийг дараагийн төхөөрөмжийг сонирхохоор шатаар өгсөх замд ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр "Цөмийн технологийг уул уурхай, эмнэлэг, хөдөө аж ахуй, хүнс гээд хэрэглэхгүй салбар алга. Түүхийн судалгаан дээр гэхэд л насжилтыг тогтооход ашиглаж байна. Хөдөө аж ахуйд вакцин үйлдвэрлэх, эмнэлэгт эмийн бүтэц судлах, агаарын тээврийн салбарт цонхны цанталтын эсрэг гэх зэргээр ашиглаж байна. Хүнсний салбарт савлагааг хянахад хэрэглэдэг. Хяналт хийж болохгүй салбар гэж үгүй.
Ясир Арафатын хувцсыг цөмийн технологиор шинжлээд ямар элементээс хордсоныг нь тодорхойлчихож байна. Чингэсийн онгоныг олчихвол нас барсан шалтгааныг нь тогтоох боломжтой" хэмээн ярилаа. Тус газрын цөмийн технологийн газрын дарга хажуунаас "Напеолоны үсийг нас барсных нь бүр сүүлд музейгээс аваад хүнцэл гэдэг бодисоос болж хордсоныг тогтоосон нь мөн л цөмийн технологийн хүч" хэмээн ярианд оролцов.
Бидний орсон дараагийн өрөөнд энгийн хүн бол томхон компьютер гэж хэлэхээр төхөөрөмж суурилуулжээ. Үнсээр хийсэн блоконд цацрагийн хэмжээ хэр байгааг энд тогтоодог юм байна. Блокийг шинжлүүллээ гэхэд заавал эвдэж нунтаглах шаардлагагүй, зүгээр л гаднаас нь мэдрээд хариуг нь гаргачихдаг аж. Энэ мэт олон салбарт ашигладаг бүтээгдэхүүний бат бөхийг үүгээр шалгадаг юм байна. ЦЭГ-ын дарга энэ үеэр "Альфа, бетта, гамма гээд гурван янзын цацраг бий. Гамма нь бүхнийг нэвтэрч чадна.
Харин альфа нь цаас ч нэвтлэхгүй. Бидний аюултай гээд байгаа шар нунтагаас альфа гарна. Тэгэхээр зүгээр л аяган дотор хийгээд дээр нь цаас тавьчихад хүмүүст хор үзүүлэхгүй эд. Улс орон баяжихыг хүсвэл цөмийн технологи хэрэглэх учиртай. Баян бол хэрэглэж байна гэсэн үг. Цөмийн технологигүйгээр хэн ч баян байж, өрсөлдөж чадахгүй. Бидний бусад улстай өрсөлдөх чадвар бол ерөөсөө л цөмийн технологи. Өрсөлдөх чадваргүй байлгах сонирхол хаа нэг газар байж магадгүй л юм" хэмээн ярилаа.
Ойролцоох өрөөнд нь ороход том саарал төхөөрөмж суурилуулсан харагдав. Изотопыг нь ашиглаад агуулгыг нь тодорхойлдог багаж гэнэ. Үелэх системийн 108 элементээс эрдэс баялагт тогтвортой изотоп байдаг 70 орчим элементийг нэг удаа хэмжээд гаргаад ирдэг айхтар эд аж. Хамгийн орчин үеийн технологи гэжГеологийн төв лабораторийн үйлдвэрлэл эрхлэлтийн дэд захирал Л.Батзоригонцолж байв. Түүнийг "Газрын ховор 16 элементийн агуулгыг нэг бүрчлэн гаргаад ирэх боломжтой. Одоо бол нөөцөөрөө Хятадын дараа орно гэсэн Дэлхийн банкны таамгийг л яриад байгаа.
Уранаа улстөржүүлэхгүй бол нөөц нь эхний арав уу, хэд вэ гэдгийг гаргаад ирэх боломж бүрдсэн" гэж төхөөрөмжөө тайлбарлахад ЦЭГ-ын дарга "Өмнө нь манайх чинь ийм төхөөрөмжгүй байхдаа гадагшаа мөнгө зарж байж дээжээ шинжлүүлдэг байсан. Гадагшаа алддаг байсан мөнгө эндээ үлддэг болсон гэсэн үг. Энэ хэрээр Монгол гэдэг улсын уул уурхайн салбарт өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа юм. Чили, Канад, Австрали ингэж чаддагтаа л өрсөлдөж байгаа хэрэг" гэсэн тайлбар нэмэв.
Эрдэс баялгийн элементийн агуулгаас гадна эрдсийнх нь агуулгыг шинжилдэг машин ч энд байна. Уран байлаа гэхэд хүчилтөрөгчийн нэгдэл үү, хүхэрт нэгдэл үү гэдгийг тогтооход ядах юмгүй болж. Бүр ямар аргаар баяжуулж авах вэ гэдгийг тогтоох нь. ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр "Агуу Ван Гог зургаа ямар будаг ашиглаж зурсан бэ гэдгийг өнөөдөр бид шинжлээд мэдчихэж болно. Тэр үед хэрэглэж байсан будгийг гаргаад авах боломжтой гэсэн үг" хэмээн ярьж байв.
Эднийх Цацраг идэвхит материалын лабораторитой болжээ. Өмнө нь цацрагийн цөөн төхөөрөмж л байж. Одоо бол ураны дээжээс эхлээд шар нунтаг гаргах хүртэлх бүх процесс явагдах юм байна. Монголын хоёр төрлийн ураны хүдрээр стандарт загвар бэлдэхээр ажиллаж байгаа аж. Ураны хүдрийг уусган баяжуулах, шар нунтаг гаргахаас эхлээд бүх л ажлыг энд хийх юм байна. Лабораторитой танилцах үеэр ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр "Шар нунтагийн хамгийн анхны дээжийг монголчууд өөрсдөө гаргаж авсан.
Энэ бол том ололт. Бид шар нунтагтай болъё гэж мөрөөддөг байсан шүү дээ. Одоо мөрөөдлөө биелүүлчихлээ. Стандартынх нь дагуу хийчихэд л болох эд. Монголчууд морь сургадаг шигээ ураныг сургаж чаддаг болсон.Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ураны асуудлыг шар нунтаг хүртэл нь шийднэ гэж заасан. Тэр хүртэл нь шийдэх чадамж бидэнд бий болчихсон" хэмээн ярьж байв.
Ураны дээж бэлдэх хэсэг дээр очиход тэнд зогсч байсан ажилтан "Одоогоор дээж бэлдээгүй байгаа учраас орж болно" гэсэн зөвшөөрөл өгөв. Ураны дээж бэлдэх үед бол гадны хүн нэвтрүүлдэггүй аж. Дээж бэлдээгүй ч гэсэн энэ хэсэг рүү нэвтрэх нь өөрийн гэсэн дэгтэй юм. Өрөөний наана хаалт болгож тавьсан вандан маягийн модны наад талыг ногооноор, цаад талыг нь улаанаар буджээ. Улаан хэсэг рүү нь гадны хүн орох хориотой аж. Биднийг ногоон хэсэг дээр сууж улаан хэсэг рүү хөлөө тавихын өмнөхөн хамгаалалтын хувцас өмссөн эмэгтэй улавч өмсгөв.
Өлгүүрийн хажууд зогсох бүсгүй халаад өмсгөлөө. Ингээд ураны дээж бэлдэх хэсэг рүү орлоо. Цаад талын өрөөнд хамгаалалтын битүү хувцас, шүүлтүүртэй амны хаалт, малгай өмссөн залуу зогсоно. Ажил эхлэх үед ийм хувцас өмсдөг юм байна. Цацрагийн хэмжээг хэмжих жижиг хар аппарат энгэрт нь харагдана. Эндэхийн хэд хэдэн ажилтны энгэрт ийм аппарат харагдсан. Эндээс ураны тоос гадагшаа дэгдэх ямар ч боломжгүй аж. Тусгай филтер суурилуулжээ. Уранаа хүхрийн хүчилд уусгаж, резинээр шүүж авч тунадасжуулаад шар нунтаг гаргаж авах процесс энд өрнөдөг гэнэ. Энэ өрөөнд Архангай, Дундговь, Дорноговийн ураны гурван ордын туршилтыг хийжээ.
Л.Батзориг"Ордуудаа ашиглахад боломжтой болсон гэж ойлгож болно. Монголчууд шар нунтагаа өөрсдөө гаргаж чадна гэдэг бол дэлхийн улс гэдгийн илэрхийлэл. Хоёрдугаарт ураны ордоос хичнээн хэмжээний юм олохыг нотолж чадаж байгаа нь бидний давуу тал" гэж ярьж байлаа.
http://vip76.mn/media/news/original/2014-01-28/p18fb3lfqmoh3h9b16dt1tq717qq11.jpg
Миний ажил ихэвчлэн эртдээ ес, оройдоо арван нэгд л дуусна шүү
Бид Геологийн төв лабораториос гараад Цөмийн энергийн газар руу хөдлөхөд цаг 05.30 болж байлаа. Ажлын цаг дууссан ч ЦЭГ-ын даргын ажил дуусах шинжгүй. Баяжуулагчдын холбооны тэргүүн ирчихсэн хүлээж байна гэж туслах нь ярив. Н.Тэгшбаяр ажил хүрэх замдаа "Миний ажил ихэвчлэн эртдээ ес, оройдоо арван нэгд л дуусна шүү. Баяжуулалт гэснээс урантай холбоотой ярих бас нэг зүйлээ мартаж орхиж. Уран олборлохын тулд хүхрийн хүчил хэрэгтэй. Тэр хүчил нь Эрдэнэт, Оюутолгойд байна.
Тэндээс эцсийн бүтээгдэхүүн гарвал хүхрийн хүчил гарна. Түүнийгээ ураны уурхайд зарж чадвал манай зэсийн эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртөг багасч дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Эрдэнэт зэс хайлъя гэхээр хайлах явцад гарах хүхрээ хийх газаргүй байна л даа. Ураны салбарт хүхэр ашиглаад эхэлбэл зөв хоршил бий болно. Тэгж чадвал бид дэлхийд зэс, ураны алинаар ч өрсөлдөх чадвартай болох юм. Стратеги, эдийн засаг аль ч талаасаа зөв хоршил" гэж ярилаа.
Биднийг ЦЭГ дээр очиход баяжуулагчдын холбооны тэргүүн, ураны хэд хэдэн ордын лиценз эзэмшдэг "Гурван сайхан" компанийн захирал ажил ярихаар хүлээж байлаа. Тэдний уулзалтын дараа ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяраас цөөн асуултад хариу авлаа.
-Газрын ховор элементийн том нөөцтэй гэж яриад байдаг. Онцолж хэлэхээр ямар ордууд байна. Газрын ховор элементээ ашиглаж эхлэх хугацааг багцаалаач гэвэл тоо хэлэх боломжтой юу?
-Ховдын Халзан бүргэдэй, Мушгиа худаг, Лугийн гол зэрэг ордууд бий. Судлах шаардлагатай 100 гаруй илэрц байгаа. Одоогоор газрын ховор элемент манайтай хамаатай ч юм шиг, нөгөө талаас нь харахаар яамны мэдэх зүйл ч юм шиг байдал үүсчихсэн. Ерөнхийлөгчийн зарлигаар газрын ховор элементийн ашиглалтын болон хайгуулын лицензийг ҮАБЗ-өөр оруулж шийдэхээр байгаа.
Бодлого, хууль тодорхой байж л бизнес явна. Хөрөнгө оруулагчид ирээдүй нь тодорхойгүй зүйлд мөнгөө хийдэггүй. Тэгэхээр ашиглаж эхлэх хугацааг нь хэлэх боломж алга. Газрын ховор элементээр дэлхийд өрсөлдье гэвэл хайгуул судалгаа хийж, бодлогоо тодорхойлж, хуулийн орчноо ойлгомжтой болгох учиртай.
-Ураныг ашиглах тал дээр иргэний хөдөлгөөний эсэргүүцэл нэлээд байна. ЦЭГ-ын даргын хувьд уранаа ашиглах цаг ойрхон гэж боддог уу, эсвэл...?
-Япон бол Азийн хүчирхэг гүрэн. Хүчирхэг эдийн засаг, хүчирхэг технологитой. "Мицубиши" корпорацийн ерөнхийлөгч Монголд ирлээ. Францын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. Европын хүчирхэг гүрэн. "Арева" бол дэлхийн том компани. Тэд хамтаръя, Монголын хуулийг дээдэлж ажиллая гэж байна.
Монголын ДНБ-ээс илүү борлуулалт хийдэг хоёр компани ороод ирэхээр дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн байгууллагууд Монголыг эерэгээр харах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ утгаараа стратегийн хувьд том ач холбогдолтой эхлэл. Гэхдээ хамтрах гэрээнд гарын үсэг зурлаа гээд бүх юм шийдэгдэхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж том юм бий. ҮАБЗ, УИХ-аар орно. Үүний дараа бүх зүйл тодорхой болно.
Өрнөл, төгсгөл нь ямар байх нь монголчууд биднээс шалтгаална. Тэд тогтвортой байдлыг л хүсч байгаа.
-Ураны салбарт Францаас гадна хойд урд хоёр хөршийн сонирхол бий. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?
-Мэдээж хоёр хөрштэйгөө харилцах харилцаа хамгийн чухал. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүнтэй хамтрах ажлаа тодорхой болгох шаардлага бий. Үүний төлөө л ажиллах ёстой гэж бодож байна. Гэхдээ аль ч тохиолдолд хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэх ёстой. Монгол НҮБ-ын гишүүн улс. Цөмийн зэвсгээс ангид байх бодлогоо тодорхойлоод өгчихсөн.
Үүнийг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд баталгаажуулчихсан. Урантай холбож нэг зүйл хэлэхэд зэсийн салбарт Оюу толгой дэлхийд Монголыг таниулж байгаа шиг Зөөгч овоо болон ураны бусад ордууд дэлхийд өрсөлдөх чадвартай.
http://zasag.mn/m/nuclear-energy-agency/view/4427

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
Цөмийн энергийн газрын дарга Н.ТэгшбаярЦөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
Эх сурвалж: Цөмйн энергийн газарhttp://zasag.mn/m/nuclear-energy-agency/view/4427