-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Сонин сайхан юу байна?
-Энэ зун миний хувьд ажил амралт хосолсон зун байлаа. Европоор явангаа сайхан амраад ирсэн. Угаасаа би хүмүүс шиг айхтар сүртэй хөдөө гадаа яваад, урт удаан хугацаагаар амардаггүй. Ер нь тааваараа амраад, тааваараа ажиллахыг илүүд үздэг юм.
-Дуучин Номин хамгийн сүүлд “Хүсэл”, “Зураг” нэртэй хоёр цомгоо гаргаад нам жим болсон. Энэ хугацаанд юу хийж байв?
-Тийм ээ. Багагүй хугацаанд уран бүтээлээсээ хол байлаа. Мэдээж уран бүтээлч андууд, урлагынхантайгаа ойр дотно байсан. Би 16-хан настайгаасаа урлагт хөл тавьсан болхоор тодорхой хугацаагаар амар жимэр, нам тайван байхыг хүссэн. Энэ хугацаанд гэр бүл, хувийн амьдралдаа илүү их анхаарлаа. Би нэг их орой биш ч, эрт биш хүүхэдтэй болсон болохоор, хүүхдээ асрах тал дээр илүү их ач холбогдол өгсөн. Ямар ч сайн асрагч байсан ээжийг нь гүйцэхгүй шүү дээ. Харин одоогоор шинэ цомгийнхоо ажилд орж байгаа. Гэхдээ цомгийнхоо талаар хамаагүй их ярих гэхээр санаа зовоод байна.
-Яагаад?
-Миний хувьд бодитой гаргачихаад ярихыг илүүд үзэж байна л даа.
-Гэхдээ та шинэ жилийн өмнө телевизид ярилцлага өгч байхдаа яг ингэж хариулж байсан. Одоо жоохон дэлгэрүүлчихэж болохгүй юм уу
-Энд нэг их нууцлаад байгаа зүйл байхгүй ээ. “Камертон” хамтлагийн Д.Болдтой хамтарч хоёр дуу хийж байгаа. Ганаагийн дуунууд байгаа. Шүлгийн зохиолчдын тухайд Ган-Очир ахын, Күизагийн дуунуудыг дуулж байна. Хамгийн гол нь ярьчихаад хийдэггүй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг би шүүмжилдэг. Тэгээд өөрөө тэдний нэг болчих гээд байдаг гэдэг утгаараа л...Түүнээс биш нууцлаад, сүржигнээд байсан юм байхгүй. Намартаа шинэ цомгийнхоо ажилд яалтачгүй орно. Ер нь олон уран бүтээл гэхээсээ цөөхөн ч гэсэн чансаатай уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа. Харин уран бүтээл маань бэлэн болсны дараа сонсогчид дүгнэх биз. Ямар ч байсан мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд “хуучин бууны хугархай” гэдэг утгаараа час хийсэн гоё уран уран бүтээлүүд хийхийг зорьж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...