Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор, нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын “Өвлийн олимп-2014” сэдэвт өдөрлөг өнөөдөр Хандгайтын “Янзага” зусланд болно. Өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжгээр өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Сочи – 2014 – Өвлийн олимп”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулах уралдаан болох юм.
“Өдөрлөгийн үеэр нийтийн тээврийн том оврын автобус Бөмбөгөр – Гэсэрийн уулзвар – Баянбүрдийн тойрог – 7 буудал – Салхит – Ар согоот – Зунжин – Шадивлан – Яргайт – Яргайтын богино – Жигжид – Шаргаморьт – Хуурай мухар – Баян булаг – Хандгайт – Санзай - Бага Баян амралт гэсэн чиглэлээс 08:00 – 17:00 цагийн хооронд нэг цагийн зайтайгаар иргэд, олон нийтэд үйлчилнэ гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.