logo
“Ардчилсан засаглалын институцийн хөгжил: (1992-2013) сургамж ба шинэтгэлийн санал” судалгааны зөвлөмжийг хэлэлцлээ

“Ардчилсан засаглалын институцийн хөгжил: (1992-2013) сургамж ба шинэтгэлийн санал” судалгааны зөвлөмжийг хэлэлцлээ

2014/02/08
Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд “Ардчилсан засаглалын институцийн хөгжил: (1992-2013) сургамж ба шинэтгэлийн санал” сэдэвт судалгааны тайлан, зөвлөмжийн талаар өнөөдөр / 2014.02.07 / Удирдлагын академи дээр хэлэлцлээ. Уг арга хэмжээнд эрдэмтэн судлаачид, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Судалгааны тайлан, зөвлөмжийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд хэд хэдэн удаа танилцуулж, санал солилцож, өнөөдөр эрдэмтэн, судлаачид болон холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлэн санал солилцсон юм.

       Энэхүү судалгаа нь Монгол Улсын Үндсэн хууль дэвшүүлсэн зорилгодоо хүрсэн эсэх, хэрхэн хөгжиж ирснийг эргэн харж, түүний хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж, зарим санал, зөвлөмжийг дэвшүүлэхэд чиглэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш