Засгийн газрын ээлжит хуралдаанаас Монгол Улс "Антарктидийн тухай гэрээ"-нд нэгдэн орох асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Даяаршлын эрин үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцохын зэрэгцээхүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд Монгол Улс "Антарктидийн тухай гэрээ"-нд нэгдэн орох нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Гэрээнд нэгдсэнээр Антарктидэд өөрийн бие даасан судалгааны баг илгээх, судалгааны станцаа тус бүсэд байршуулах боломж нээгдэнэ. Энэ тивд нүүрс, уран, газрын тос, төмөр зэрэг эрдэс баялгийг эрдэмтэд илрүүлээд байгаа юм.
Антарктидийн тухай олон улсын анхны эрх зүйн баримт бичиг болох тус гэрээгээр Антарктидийг зөвхөн энхийн зорилгоор ашиглахыг тунхаглаж, цэргийн болон цөмийн шинжтэй аливаа арга хэмжээ явуулахыг хориглож, олон улсын шинжлэх ухаанч хамтын ажиллагааг дэмжсэн байдаг. Гэрээ өмнөд уртрагийн 60°-аас урагш орших нутаг дэвсгэрт үйлчилдэг. Тогтоосон энэ бүс олон улсын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд "Антарктидийн тухай гэрээ"-нд нэгдсэн улсууд тэнд үйл ажиллагаа явуулах эрхтэй юм.
Монгол Улс анх 1972-1974 онд Антарктидыг судлах олон улсын судалгааны багт мэргэжилтнээ оролцуулж байжээ. Өнгөрсөн хугацаанд туйл судлаач монгол эрдэмтэд бусад улсын багийн бүрэлдэхүүнд орж ажиллах замаар тус тивд судалгаа хийж ирсэн юм. Тэдний судалгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хандлагыг тодорхойлох, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд хувь нэмэр оруулсан байдаг.
Олон улсын геофизикийн жилийн хүрээнд Антарктидэд хамтарсан судалгаа хийсэн 12 улсын төлөөлөгчид 1959 оны 12 дугаар сарын 1-нд "Антарктидийн тухай гэрээ"-нд гарын үсэг зурж,1961 оны 6 дугаар сарын 23-нээс хүчин төгөлдөр болгосон түүхтэй. Одоогийн байдлаар 50 улс уг гэрээнд нэгдэн оржээ.