logo
Амьдралын буруу хэвшлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Амьдралын буруу хэвшлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

2014/02/08
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёньян хотноо гарын үсэг зурсан "Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-18-нд тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ энэ хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Хэлэлцээрийн дагуу БНАСАУ-ын Сэпү тал нутагт мал аж ахуй хөгжүүлэхэд Монголын талаас дэмжлэг үзүүлэх бол Умард Солонгосын тал Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлнэ. Хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гарган авах, Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт хувцас хэрэглэл, оёмол нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар хэлэлцээрт тусгасан байна. Хоёр улс ийнхүү үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын давуу тал, нөөц бололцоогоо ашиглаж хамтран ажилласнаар эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч харилцаа өргөжнө гэж талууд үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш