logo

"Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-г баталлаа

2014/02/08
Засгийн газрын өчигдөр хуралдсан ээлжит хуралдаанаар газрын тосны хайгуулын "Номгон-IX" талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, "Сансарын геологи хайгуул" ХХК-ийн хооронд 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-г баталлаа. Сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван мянгаар өсгөх, хуваах тосны хувийг тав, таван хувиар нэмэгдүүлж Гэрээлэгчид ногдох хувийг 35, Монголын Засгийн газарт ногдох хувийг 65-д хүргэх, олборлолт эхэлсний урамшууллыг 500 мянган ам.доллар болгох, олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд шатлал бүрт 300 мянган ам.доллар өгөх зэрэг нөхцлийг гэрээнд тусгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш