2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГХЭГ, ЗТЯ-наас зохион байгуулсан Монгол, Орос, Хятад гурван улсын хил дамнасан төмөр замын “Умард коридор” сэдэвт гурван талт зөвлөгөөний мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас сайшаалаа. Ачаа тээврийн галт тэргийг хил дээрх шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх замаар төмөр замын дамжин өнгөрөх тээвэрлэлтэд таатай нөхцөл бүрдүүлэх ажлуудаа үргэлжлүүлэн хийхийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгалаа.