logo
Өдрийн өнгө /2014-02-10/

Өдрийн өнгө /2014-02-10/

2014/02/10

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 11.  Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Сумъяа гараг.  Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Цог золбоотой өдөр. Өнөөдөр таны бие тэнхээ болон сэтгэл санаа үнэхээр сайн байна. Энэ өдөр таны амьдралыг огцом өөрчилж магад. Болзошгүй өөрчлөлтөд бэлтгэ. Та зүрх сэтгэлийн асуудалд зориг гаргаж магад ба хэн нэгний санаа сэтгэлийг эзэмдэнэ. Таны санааг өөрчлөх ямар ч зүйл байхгүй.

  

Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Амгалан тайван байж, сандарч тэвдэх хэрэггүй. Асуудлын хүндийг хамтрагчдаа үүрүүлэх гэсний ч хэрэггүй. Багахан саадыг анзаарахгүй байхыг хичээ. Та өөрийн гоо үзэмжээр гайхамшгийг бүтээж чадна. Зүүд тань мэргэн байна.

 

 

Ихрийн орд (5/21-6/21): Бага зэрэг нээлттэй бай. Юу болоод байгааг ойлгосон ч хувь хүний өвөрмөц зан чанараа тогтоон барьж чадахгүй боловч харилцаандаа илүү их санаа тавьж чадна. Үдээс хойш нар үхрийн ордноос хонины орд руу шилжих тул гэр орон, орчин тойрон, гэр бүлд чинь нөлөөлнө.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Болгоомжлох өдөр. Мэлхийн ордныхон алдар нэрд хүрэх гэж зүтгэгч байдаг ба нэр хүндэд дуртай. Зиндаа нэг хүнийхээ дээр байж хүчийг нь өөртөө атгахыг хүсдэг. Тиймдээ ч үүнд нухацтай ханддаг. Та хэдийгээр оролдлогуудад уян хатан, зохицонгуй хандаж чаддаг ч хайр дурлалын асуудал дээр няхуур байгаарай.

 

Арслангийн орд (7/23-8/22): Завгүй өдөр. Энэ өдөр шинэ танилуудтай болж, уулзалт өрнөнө. Уран бүтээлчид өөрийнхөө дотоод ертөнцийг харуулах боломжтой болно. Оюун ухааны үнэ цэнийг гүн гүнзгий мэдрэх чадвар хурцдана.

 

 

 Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Хайр дурлалын харилцаа хямралд орно. Энгийн нэгэн яриагаар асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Нэг хэсэгтээ зөрчлөө зогсоо. Ахмад настай хамаатнууд эсвэл найз нөхөд сайхан сэтгэлээр тусална. Та өөдрөг болж, харьцаандаа баяртай болж, шинэчлэлт гаргана. Таны өнөөдрийн даалгавар бол амжилттай хийж гүйцэтгэх явдал болно. Хүнд даалгаараас айх хэрэггүй. Таны шийдвэр мэргэжлийн өсөлт, нэр хүнд авч ирнэ. 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Шалгуур ихтэй өдөр. Өнөө өглөө буд гараг хилэнцийн орд руу хөдөлж эхэлсэн байна. Хүнд сурталын дугуй удаанаар эргэж эхэлнэ. Хэрвээ та удирдах албаны хүнтэйгээ асуудалтай байгаа бол болох үйл явцад бэлтгэлтэй байгаарай. Хуулийн асуудал таны тэвчээрийг шалгах бөгөөд энэ нь танд зардлаа хянах томоохон сургамжийг өгөх болно.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Та өөрийгөө муугүй удирдагч гэдгийг мэдэх болно. Хүнтэй ч муудах хэрэггүй. Танд тавигдсан шаардлага эд мөнгөний шинжтэй байж болно. Энэ бүхэнд шийдвэрлэхийн тулд та ихээхэн мөнгө өгч болзошгүй. Цагийн менежмент үнэлж баршгүй байх болно. Өдрөө сайтар төлөвлөөд асуудлыг ач холбогдлын түвшинд авч үз. Танд яг юу хэрэгтэй гэдгийг мэдэх нь чухал.

 

Нумын орд (11/22-12/21): Азтай өдөр. Та тохилог тансаг байртай болно. Найз нөхөд тань танайхаас салахаа болино. Хань тань таны сэтгэл зүрхэнд хамгийн үнэтэй байд суурь эзэлнэ. Хайртынхаа дэмжлэг анхаарлыг өндөрвөр үнэлэх боломжийг бүү алд.

 

 

Матрын орд (12/22-1/19): Хоёрдмол өдөр. Төлөв цагийн байдал орчин тойронд нэн тааламжтай. Хотоос гарах, гэр ба албаны мебель солих явдал танд урам зориг өгнө. Гэр бүлийн харьцаанд хүндрэл учирч болзошгүй. Донорын цус өгсний хэрэггүй. Удирдлагатайгаа таарч зохицохгүйн улмаас ажлаа солих тухай бодно.

 

Хумхын орд (1/20-2/18): Тэвчээр шаардсан өдөр. Бүх зүйл танаас хамаарахгүй ч гэсэн анхаарал, болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Эмэгтэйчүүд янаг амрагийн холбооны болзошгүй төгсгөлд бэлэн байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд хувийн амьдралдаа өөрийнхөө өгөөмөр сэтгэлийг гаргаж, энгийн даруу байж, бусдын гэмийг уучил.

 

Загасны орд (2/19-3/20) Хурцадмал өдөр. Өнөөдөр сайхан өдөр болно гэж найдах хэрэггүй. Ажилсаг загаснууд хамт ажиллаж буй хүнийхээ хайхрамжгүй хичээл зүтгэлгүй байдлаас болж нэлээд их бухимдах болно. Хэрвээ хамтрагч тань ажлаа хийхээсээ илүү хүмүүстэй ярьж, цагаа дэмий үрээд байвал бага зэрэг шүүмжлэл хэлэхэд гэмгүй. Гэхдээ та ямар нэг таагүй байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол толгойдоо орж ирсэн зүйлийг хэлж, хурцаар шүүмжилж хамтрагчаа гомдоож, сэтгэлд нь юм хийхээс болгоомжил.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш