Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдааны үеэр “Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг 2008-2015 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 2013 оны биелэлтийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад цусны донорын эгнээг өргөжүүлэх ажлыг орон нутаг бүрт зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, “Цусны сийвэнгийн бүтээгдэхүүний хорионы технологи” нэвтрүүлэх асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг ЭМ-ийн сайдад даалгалаа.