logo
Хотын цагдаагийн байгууллагыг байгуулах ажлын хэсэг томилогдлоо

Хотын цагдаагийн байгууллагыг байгуулах ажлын хэсэг томилогдлоо

2014/02/11
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Ажлын хэсэг байгуулах тухай” А/14,  А/71 дугаар хамтарсан тушаал, захирамж гаргалаа. Уг тушаал, захирамжаар Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу хотын цагдаагийн байгууллага байгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, дэд даргаар нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Маргад-Эрдэнэ нар ажиллана. Тус ажлын хэсэг  ажлын үр дүнг 2014 оны 02-р  сарын 20-ны дотор танилцуулахыг Хууль зүйн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш