Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу 14 хоног тутамд зөвлөлддөг “Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн”-өөр дүүргүүдэд тулгамдаж буй асуудлыг удирдлагууд нь танилцуулж, шийдвэрлэхээр болсон. Энэ үүргээр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөнд зарим дүүргийн Засаг дарга нар цаг үеийн тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баригдаж дууссан боловч ашиглах боломжгүй байгаа цогцолбор барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ. Уг барилгын ажил 2010 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 2 удаа нийт 521 сая төгрөгийг Нийслэлийн төсөвт тусгаж зарцуулсан байна. 2013 онд хорооны цогцолбор байрыг барьж дуусаад холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх байсан ч байрны суурийн хананаас ус шүүрч эхэлсэн тул ашиглах боломжгүй болж, ашиглалтад ороогүй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 2010 оны 12 сарын 24-нөөс хойш нийт 16 сая төгрөгийг байрны түрээсд зарцуулан тус хороог ажиллуулж байгаа талаар мэдээллээ.
Мөн 14-р сургуулийн барилгыг Мэргэжлийн Хяналтын Газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан боловч 2014 оны төсөвт буулгаж дахин барих төсөв суугаагүй , 150 хүүхдийн хүчин чадалтай 146-р цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр бариулах шийдвэр гарсан ч буулгаад шинээр барих төсөв хөрөнгө шийдэгдээгүй талаар мэдээлэл өглөө. 14-р сургуулийн 2568 сурагчаас бага сургуульд 1-3 дугаар ангийн 864 сурагч гурван ээлжээр хичээллэж, үлдсэн 1704 сурагч 92, 44, 30 дүгээр сургуулиудад гурван ээлжээр суралцаж байна. Харин 146-р цэцэрлэгийн 80 хүүхэд 115, 126, 52, 82, 72, 191 дүгээр цэцэрлэгүүдэд сурч байгаа бол 50 хүүхэд огт цэцэрлэгт хамрагдаагүй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг нийслэлийн Засаг даргад уламжиллаа.
Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр тус дүүргийн 1-р хороонд байрладаг, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг Улсын комисс хүлээж авахгүй байгааг анхааралдаа авахыг хүслээ. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 190 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2008 онд БСШУЯ-ны захиалгаар 349 сая төгрөгөөр “Хөвсгөл зам трейд ХХК” барьжээ. Гэвч 2009 онд 1-р давхрын 2 ангид суулт өгч 2013 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 79,2 сая төгрөгөөр дахин засвар хийсэн байна. 2010 оны 10 сарын 06, 2012 оны 09 сарын 03 нд НМХГ-аас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох акт гаргажээ. Тиймээс чанаргүй цэцэрлэгийн барилгаас шалтгаалан ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд чухам хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа тул яаралтай энэ асуудлыг шийдвэрлэж дүүрэг албан ёсоор ашиглалтад хүлээж авах хэрэгтэй байгааг албаныхан учирлаж байна.
Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Баянгол дүүрэгт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт эрс нэмэгдлээ. Энэ нь хууль, журмыг удаа дараа зөрчиж буй зарим баар, цэнгээний газартай холбоотой. Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Стрингс, Санко, Турбо гэх гурван баарыг хууль зөрчиж ажиллалаа гээд 3-4 удаа торгож, үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлээд байна. Бид шалгалт хийх боломжтой ч үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй болохоор биднийг үл тоон өнөөдөр ч хууль зөрчин ажиллаж байна. Тиймээс зарим асуудлыг шууд шийдвэрлэх эрхийг дүүрэгт шилжүүлэх шаардлагатай” гэлээ.
Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах UB таун, Хавай тауны бохир халиад удаж байгааг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг мэдээллээ. Мөн ТЭЗ-3, Олимп хотхоны орчим хийгдэх шинэчлэсэн төлөвлөгөөнд цэцэрлэг, сургууль тусгаагүй байгааг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зарим дүүргийн Засаг даргын танилцуулсан дээрх асуудлуудыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулж, холбогдох албаны хүмүүсийг байлцуулан хэлэлцэхийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.