logo
“Цагаан-Уул” шүүгчидээ “хав дарав”

“Цагаан-Уул” шүүгчидээ “хав дарав”

2014/02/13
Монголын Залуучуудын Холбооноос 16 дах жилдээ зохион байгуулж байгаа “Цагаан-Уул” наадам өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байж, нилээдгүй шуугиан тарьсан. Учир нь шүүгчидээ ил зарлаж тэмцээнд оролцогчдын дунд эргэлзээ төрүүлэн, шүүгчдийн нэг нь сайн байсан найрагчидаа нэгдүгээр байрын шагналыг өгсөн гэхчилэн нилээдгүй хэл ам дагуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл энэ жил МЗХ хашир суусан бололтой тэмцээний шүүгчдийг хав дарлаа. Энэ жилийн шүүгч хэн юм болоо гэсэн таамаг оролцогчдын сонирхлыг татаж, хор шарыг хөдөлгөж байгаа бололтой. Жилд ганцхан тохиох хайрын шүлгийн наадам залуучуудын өөрсдийгөө сойдог хамгийн том яруу найргийн наадам гэдэгтэй хэнч маргахгүй. Энэ жилийн хувьд аймгуудад зохион байгуулагдаж эхний гурван байрт шалгарсан найрагчид улсын хэмжээний наадамд оролцох эрхтэй болж байгаагаараа онцлог юм байна. Тиймээс энэ жилийн “Цагаан-Уул” уулын орой шиг өндөр босготой болж залуу яруу найрагчдад “ташуур” өгөх бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш