ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2014 оны 2 дугаар сарын 15-наас 2014 оны 2 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,16-нд баруун зүгийн нутгаар, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15,16-нд говь талын нутгаар,17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.