logo
“Шар айраг”-ийн Г.Ганхүүг “Номаранг” корпорац шүүхэд өгчээ

“Шар айраг”-ийн Г.Ганхүүг “Номаранг” корпорац шүүхэд өгчээ

2014/02/14
Манай арилжааны банкууд, улстөрч, бизнесмэнүүдийн холбогдсон “Номаранг ”-ийн гэх хэргийн маргаан дуусаагүй бололтой. Монголд мөнгө угаах гэмт хэргийн эхлэл болсон гэж хуулийнхны дүгнэдэг уг хэргийг эхлүүлсэн солонгос захирл ууд хэдэн жилийн өмнө нутагтаа ял шийтгүүлсэн. Тодр уулбал, БНСУ-ын шүүхээс “Номаранг”-ийн тухайн үеийн захирал хатагтай Ли-д таван жил хорих ял, “Daewoo”-гийн захиралд 23 сая ам.долларын торг ууль ногд уулсан байдаг. Харин БНСУ-ын “LG international”, “Daewoo” кор порацын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг “Номаранг” кор порацаар дамж уулж худалдан авсан монголч уудад холбогдох хэрэг тэгсхийгээд намжсан юм. 

Монголын банк уудаас нээсэн аккредитивийг ашиглан Солонгосын ком паниудаас бараа, бэлэн мөнгө авч хохирол учруулсан энэхүү хэргийг Монголын Үндэсний арбитрийн шүүхээс иргэний хэрэг гэж үзсэн юм. Иймээс “Номаранг” хохирсон асуудлаа нэр бүхий бизнесмэнүүдээс нэхэн иргэний хэргийн шүүхэд хандсаар өдийг хүрчээ. Тэгвэл “Номаранг” кор порац НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүүгээс 282 сая 930 мянган төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандаад байгаа ажээ. Г.Ганхүүгийн хувьд өнгөрсөн есдүгээр сарын 9-нд анхан шатны шүүхэд ялж торг уулиас аврагдсан байна . Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг арванхоёрд угаар сард хэвээр үлдээж “Номаранг”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ . Тус кор порац заргаа авахаар Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд “Шар айраг”-ийн Г.Ганхүүг хари уцагчаар татсан иргэний хэргийг энэ сарын 20-нд хэлэлцэх тов гарсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш