logo
Өнөөдөр болох үйл явдлуудаас...

Өнөөдөр болох үйл явдлуудаас...

2014/02/14
08:30 цагаас Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаа БГД-ийн 93-р сургуулийн "Бидний амжилт" нэртэй өдөрлөг  эхлэнэ. Харин II ээлжийн өдөрлөг 13 цагаас эхлэнэ. Утас:99093033

09:00 цагаас 2013-2014 оны хичээлийн жилд "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ээс зохион байгуулах Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан үндсэн сургалт Багшийн хөгжлийн ордны 605, 202 тоотод, Улаанбаатар их сургууль, 24-р сургууль, Шинэ Эрэн дунд сургууль дээр тус тус эхлэнэ. Утас 97113649,96061497

09:00 - 12:00 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Соёл Монгол Улсын хөгжлийн нэг хүчин зүйл болох нь” хөгжлийн хэлэлцүүлэг болно. Утас: 99135393

10:00 цагаас Монголын үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банк хамтран "Аж ахуй нэгжүүдийн уулзалт зөвлөлгөөн"-ийг Чингис Зочид буудлын хурлын зааланд хийнэ.Утас: 70008480, 88048407.

11:00 цагаас Төрийн ордны А танхимд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагаас  Архангай аймгийн ЕБС-ийн багш ажилчид хууль бусаар ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх явдал их байгаатай холбогдуулан "Монгол Ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагаас "Цагаан уул" хайрын шүлгийн наадам РЦНК-ийн байранд болно. Утас. 11322643, 99229253

12:30 цагаас БШУ-ны яамны газрын албаны даргын хариуцлагагүй үйлдэл, бүрэн дунд боловсролд уран зохиолын хичээлийн талаар салбарын яамнаас барьж буй бодлого стратегийн талаар Монголын нэр бүхий зохиолч, яруу найрагчид, утга зохиолын судлал шүүмжийнхэн, багш нар нэгдэн "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас:98114005

13:00 цагаас "BEST WESTERN PREMIER"  нээлтийн ёслолын арга хэмжээ болохтой холбогдуулан "Туушин" зочид буудлын Сүлд танхимд Хэвлэлийн бага хурал хийнэ.  91003100, 99096190 дугаарт холбогдон нэрсээ өгнө үү? Урьдчилан мэдэгдээгүй бол оролцох боломжгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш