Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Хөдөө аж ахуйн хөгжлийн төлөөх олон улсын сан (IFAD)-тай хамтран "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлууд: Тогтвортой хөгжлийн зорилтуудад хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлыг тусгах нь" сэдэвт арга хэмжээг зохион байгуулав.
"Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай" ажлын хэсгийн 8 дугаар хуралдааны үеэр зохиогдсон тус арга хэмжээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Орлогч захирал А. Матисен, Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх Хорооны дарга Ж.Вербүрг, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Түншлэлийн асуудал эрхэлсэн захирал Т.Юанга нар оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүд нь ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах болон ажлын байрыг бий болгох замаар тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.
Гэхдээ, хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах, орчин нөхцлийг сайжруулах асуудал нь хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаад гишүүн орнууд дүгнэлт хийж, тодорхой ахиц дэвшил гаргах ёстойг дурдсан.
Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч тус арга хэмжээг даргалан явуулсан бөгөөд Монгол Улсаас санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээр батлуулдаг "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь" сэдэвт тогтоолыг танилцуулж, уг тогтоолыг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ. Оролцогчдын зүгээс Монгол Улс хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр НҮБ-ын хүрээнд идэвхи санаачилга гарган, манлайлан ажиллаж байгаад баяр хүргээд хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад тусгах асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв.