2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлага болох үед АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг аваад удаагүй байсан Жорж Буш болсон явдлын талаар бодлоо хуваалцсан байна. Бушын хувьд түүний амьдрал, бодлого шийдвэрийг нь тэр чигт нь өөрчилсөн аймшигт халдлага байсан талаар ярьжээ.
Буш “9 дүгээр сарын 11-ний халдлага АНУ-ын төдийгүй дэлхий нийтийг цочроосон өдөр байсан. Миний Ерөнхийлөгч байх үеийн бодлого чиглэлийг тэр чигт нь өөрчилсөн. Би халдлагын дараа дотоод улсынхаа асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Би хэзээж бодож, төсөөлж байгаагүй дайны гэмт хэргийн үеийн АНУ-ын өрөнхийлөгч болж хувирсан” гэж ярьжээ.
Халдлагаас хойш 10 жил өнгөрсөн ч ноён Буш тэр өдөр юу бодож байсныг түүний ярианаас мэдэж болно. Буш Флорида мужийн дунд сургуульд айлчилж байхад нь Америк орон халдлагад өртлөө гэгэсэн мэдээ ирсэн байдаг. Гэхдээ түүнийг сургууль руу орохоос өмнө нэг онгоц дэлхийн худалдааны байгууллагын барилгыг мөргөлөө гэдгийг мэдсэн учир ангид тавгүй сууж байжээ.
Буш ”Би анхандаа жирийн жижиг оврын онгоц худалдааны байгууллагын цамхагийг мөргөлөө гэж бодсон. Цаг агаарын байдал таагүй байгаа юм байлгүй л гэж бодсон. Гэхдээ цамхаг мөргөж байна гэхээр онгоцны жолоочид ямар нэг юм тохиолдсон юм болов уу л гэж бодсон. Удалгүй бас нэг онгоц худалдааны байгууллагын 2 дахь цамхагийг мөргөсөн юм.
Миний айлчилж байсан сургуулийн ангид хэвлэл мэдээллийнхэн суусан байсан. Би ч нэгэнт зорьж ирсэн болохоор хүмүүсийг сандруулахгүйн тулд юу ч болоогүй юм шиг сууж байсан. Удалгүй 2 дахь цамхагийг онгоц мөргөлөө! Америк орон халдлагад өртлөө гэсэн мэдээ ирсэн” гэж ярьжээ.
Буш даруй АНУ-ын агаарын хүчний 1-р онгоцоо хөлөглөн Вашингтон руу нисч байхдаа нислэг үйлдэж байгаа бүх онгоцыг газардуулах тушаал өгч, биелүүлэхгүй байгаа, нислэгийн төвд хариу өгөхгүй байгаа аль ч агаарын зорчигч тээврийн онгоцыг буудаж унагах тушаал өгсөн байна. Халдлагыг хэн зохион байгуулсныг Бушын засаг захиргаа анхандаа мэдээгүй байсан. “Бид халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийг барьж хариуцлага хүлээлгэх болно” гэж Буш мэдэгдэж байсны дагуу 10 жилийн дараа буюу энэ оны 5 сарын 10-нд Осама Бин Ладеныг Пакистанд байхад нь олж устгасан юм.
Shuum.mn