logo
Ижил хүйстнүүдэд хүүхэд үрчлэхийг хоригложээ

Ижил хүйстнүүдэд хүүхэд үрчлэхийг хоригложээ

2014/02/15
 ОХУ- ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ижил хүйстнүүдэд орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон тухай хуульд өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ хууль дотоодын болон гадаад иргэдэд ижил үйлчлэх юм. Шинэ хуулийн дагуу иргэд орос хүүхдийг үрчилж авахаар бол эхлээд өөрийн оронд ижил хүйстний гэрлэлтийг хориглосон гэсэн баримт нотолгоо авч ирж үзүүлэх ёстой болжээ. Түүнчлэн Хүүхэд үрчлэх тухай шинэ хуулиар хүүхэд үрчлэх шат дарааллыг хялбар болгосноос гадна үрчлэх баримт бичигт хариу өгөх хугацаа 15 хоног байсныг 10 болгожээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш