logo

"Ганнам стайл”-ыг “Youtube”-ээр 1,9 тэрбум удаа үзжээ

2014/02/15
 Өмнөд Солонгосын рэппэр “Psy”-ийн “Ганнам стайл” дууг “Youtube”-ээр хэдийн 1,9 тэрбум удаа үзжээ. Өмнөд Солонгосын рэппэрийн 2012 оны долдугаар сарын 15-нд гаргасан, 4:13 минут үргэлжилдэг энэ дууны клипийг энэ сарын 8-ны байдлаар 1,9 тэрбум удаа үзсэн байна. Дөрвөн сарын өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 23-нд үүнийг 1,8 тэрбум гаруй удаа үзсэн байсан юм. Энэ нь “Youtube”-ээр “нэг тэрбум удаа үзсэн” болон богино хугацаанд хамгийн олон удаа үзсэн бүх цаг үеийн анхны видео клип билээ. Уг дүрс бичлэгийг тогтмол үзсээр байгаагаас харвал, үзэгчдийн тоо энэ онд хоёр тэрбум хүрэхээр байна. Мөн түүний өөр нэг хит дуу, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд гаргасан “Жентлмен” 2013 онд “Youtube”-ээр хамгийн олон удаа үзсэн бичлэгүүдийн нэгээр тодорчээ. Өнгөрсөн ням гарагийн байдлаар, уг клипийг 600 сая гаруй удаа үзсэн байжээ. Харин одоо дэлхийн од “Psy” шинэ дуугаа гаргахаар бэлтгэж байна. Солонгосын Инчонд зураг авалтыг нь хийсэн, түүний шинэ клипт дэлхийн поп од Снүүп Догг, “Бигбанг” хамтлагийн Жи-Драгон нар тоглосон аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш