Сочигийн нисэх онгоцны буудлын жилийн дундаж орлого 70 сая доллар байдаг бол олимпын хугацаа буюу хоёр долоо хоногийн хугацаанд 42 сая доллар олох тооцоо гарчээ. Сочигийн нисэх онгоцны буудал олимпын хугацаанд олох орлогын ихэнх нь хувийн нисэх онгоц хүлээж авсан төлбөрөөс бүрдэх юм. Тус нисэх онгоцны буудалд жилд дунджаар 115 онгоц хүлээж авдаг бол энэ удаагийн олимпын хугацаанд нийт 650 онгоц тус нисэх буудалд буух захиалга өгсөн байна. Үүний 30 хувь нь хувийн нисэх онгоц юм. Түүнчлэн хувийн нисэх онгоц буюу “Business jet”-д нэг удаад үзүүлэх онгоцны буудлын үйлчилгээ 64 мянган доллар байдаг байна.