Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 18. Харцага одтой, Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Ажил төрлийн таагүй байдал гарч магад. Юуны түрүүнд удирдлагатайгаа сөргөлдөж болзошгүй гэвч үнэхээр тэгэх хэрэггүй. Учир нь танд шинэ албан тушаалд очих, эсвэл шинэ сонирхолтой ажил авах гэсэн бодлоо биелүүлэхэд саад болно. Байдлыг хурцатгалгүй, өөрийн гэмийг ойлгон, тайван бай. Тэгвэл бүх зүйлийн учир нь олдоно.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Өөрийгөө болон үзэл бодлоо хамгаал. Үл ойлголцол, таагүй зүйл таны нэр хүндэд муугаар нөлөөлнө. Алдаа дутагдал гаргаж удирдлага, хамт олонтойгоо муудалцаж, санхүүгийн хохирол амсаж болзошгүй. Та байдлыг ойлгож, төрөлхийн даруу байдлаараа хүмүүстэй харьц.
Ихрийн орд (5/21-6/21): Төрсөн өдрийн мэнд хүргэе! Бусад гарагс таны зам руу инээмсэглэж байх тэр үед гарч ирсэн боломжууд таны зорилго, хүслийн үр өгөөжийг авчрах болно. Дотоод гоо үзэсгэлэн бол жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг үгийг санаарай. Сэтгэл ханамжтай болон өөртөө итгэлтэй байдал тань таны хийж буй үйл бүрээс харагдах болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Хувьсамтгай өдөр. Cap өөрийн тань ордон дээр давхцах энэ өдөр хөгжил дэвшлийн гарц боломжуудыг шинэ газраас хайх болон өөрийгөө гялалзуулах өдөр. Хамтран ажиллах санаа зориг чинь маш хүчтэй оргилох бөгөөд тусламж болон урам зориг хэрэгтэй болсон хэн нэгэнд та туслах болно. Одод хайр дурлал болон мөнгөний асуудалд тийм ч сайн өдөр биш гэдгийг танд анхааруулж байна.
Арслангийн орд (7/23-8/22): Шинэ нийгэмлэг нь нөхөрлөл болон ажил төрөлд шинэ боломжийг нээж өгнө. Аливаа урилганд үгүй гэсэн хариулт бүү өг. Таны адал явдалт хайр дурлал өнөөдөр бүтэмжтэй байх нь. Шинэ сонирхол нь таныг ирээдүйн бизнес эхлүүлэх өргөн замыг нээж өгөх зарим судалгааг хийлгэхэд хүргэнэ. Аливаа боломжийг чухалд тооц.
Охины орд (8/23-9/22): Хурц хүсэл тэмүүлэлтэй өдөр. Таны сэтгэл зүрхэнд хайрын ийм шуурга болж байгаа гэж хэн мэдэх вэ. Та энэ түүхийг бусдаас нуухыг хэчнээн хичээвч хэл амнаас тойрч чадахгүй. Энэ түүхийг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байвал буулт хийх чадварт суралц.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Азтай өдер. Хийгдээгүй ажлаа хийхэд сайн өдөр. Санаачлагыг гартаа авбал их зүйл бүтэнэ. Хүссэн зүйлээ өөрийн болгох хүсэл тань ундарна. Та ойр тойрныхонтойгоо итгэл дээр үндэслэсэн харьцааг бий болгож чадах аваас сэтгэл санаа тань нэг хэсэгтээ өөдрөг байх болно. Та удирдлагаасаа ямар нэг зүйлийг хүсч байгаа бол илэн далангүй ярилцаад үз.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Өнөөдөр та өөрийн эрч хүчийг дэмий юманд зарцуулах хэрэггүй. Нэг шийдсэн зүйлдээ зарцуулаарай. Наймаачид бизмесменүүдэд төдийгүй багш оюутан, сэтгүүлч, өмгөөлөгчид амжилттай байна. Сурч сургах, шинэ мэргэжил эзэмших танилынхаа хүрээг өргөсгөхөд таатай.
Нумын орд (11/22-12/21): Гайхалтай өдөр. Өнөөдөр гараг эрхэсийн хүч Загасны орд руу шилжих бөгөөд таны бие махбодын энерги оргилдоо хүрэх болно. Өөрийнхөө хүсэл зорилгоо дэлхий ертөнцөд таниул. Үйл хөдлөл, санаа бодол, төлөвлөгөө болон ажлын төслүүддээ өөрчлөлт оруулсанаар үр дүн нь амжилттайгаар эргэх болно. Найз нөхөдийн тань харилцаа цэцэглэх болно.
Матрын орд (12/22-1/19): Тайван өдөр. Өөрийн мэдрэмжээ ярихдаа битгий ай. Нэг удаа гаргаж барснаас аажмаар сэтгэлийн түгшүүр зовнилоо дэлгэх нь илүү сайн юм. Хэрвээ өнгөрсөнд шархалсан эсвэл дургүйцлийн эх сурвалж харуусал үргэлжилбэл аль болох ухаалаг бай. Уур уцаар болон гайхширлаа эргээд харах юм бол энэ нь зүгээр л ямар ч утгагүй дэмий зүйл байсан гэдгийг ойлгоно.
Хумхын орд (1/20-2/18): Тусалж шаардах өдөр. Итгэлцүүр нь мөнгө хадгалах сайн болон муу талуудтай. Хайртай хүндээ бэлэг худалдаж авах нь танд сайхан байна. Таамагласан зочид нь амралтын цагаар ирж магадгүй.Тиймээс бэлтгэлтэй бай. Их зардал гаргах хэрэггүй ч тансаг ширээ засан угтаж ав. Мөн аливаа зүйлд эв дүйтэй ханд. Гунигтай эсвэл аз жаргалгүй гэр бүлийн гишүүдэд илүү хайрын анхаарал тавиарай.
Загасны орд (2/19-3/20) Хэрсүү өдөр. Өнөөдөр таны зөн билэг хүчирхэгжих төлөвтэй байна. Загасныхан зөн совиндоо бүрэн итгэж бүхнээ даатгах хэрэгтэй. Гэсэн хэдий ч та чухал шийдвэр гаргахаасаа өмнө асуудлыг бүхэлд нь харж сайн тунгаан бодох хэрэгтэй. Ирэх хэдэн өдрүүдэд таны чадвар нэмэгдэж олон хүний талархалыг хүлээн авах болно. Од эрхэсийн зүгээс өөртөө итгэлтэй байдлыг сэргээж таныг хайр дурлалын талаар бодоход хүргэнэ. Ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал тэмдэглэхэд бэлдээрэй.