logo
Малалаг  Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Малалаг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

2014/02/15
 Талибуудад толгойн тус газраа буудуулж байсан, Пакистаны өсвөр насны охин Малала Юсафзайг Шведийн "Дэлхийн хүүхдийн шагнал"-д нэр дэвшүүлжээ. Тэрбээр охидын боловсролын эрхийн төлөө кампанит ажил өрнүүлж буй билээ.

"Хүүхдийн Нобелийн шагнал" гэгддэг Дэлхийн хүүхдийн шагналыг 2000 оноос өгч эхэлсэн бөгөөд дэлхийн 110 гаруй улсын 60 мянган сургуульд боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ оны шагналд Малалагаас гадна хоёр хүнийг нэр дэвшүүлжээ. Тодруулбал, АНУ-д төвтэй "Room to Read" боловсролын сайн үйлсийн байгууллагыг үндэслэгч Жон Вүүд, хүмүүжигчдийн хүүхдэд тусалдаг балбын идэвхтэн Индира Раманагар нар юм.
Гурван нэр дэвшигч бүгд 100 мянган долларын шагналын сангаас хуваан хүртэх аж. Шагналыг 2014 оны 10 дугаар сард Стокгольмын ойролцоо болох ёслолын үеэр гардуулна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш