Нийслэлийн нийгмийн даатгалын сангаас нэгдүгээр сард даатгуулагч, иргэдэд 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сургалтын болон эмчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлт олгосон байна. Нийт зардлын 77.1 хувийг тэтгэврийн, 10.5 хувийг эрүүл мэндийн, 4.0 хувийг ҮОМШӨ-ний, 6.3 хувийг тэтгэмжийн, 2.1 хувийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон зардал эзэлж байна. Тэтгэврийн даатгалын сангаас 1-р сард 126.9 мянган иргэн тэтгэвэр авч, 32.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. Олгосон нийт тэтгэврийн 73.1 хувийг өндөр насны, 9.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.9 хувийг тэжээгчээ алдсаны, 13.5 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.