Өнгөрсөн баасан гарагт Их Британийн хунтайж Уильям, Харри нар Лондон хотын баруун хэсэгт орших Датче сууринд өглөөний 06 цагт хүрэлцэн очиж, үерийн хамгаалалт босгоход гар бие оролцжээ. Сүүлийн өдрүүдэд Темза голын ус эргээсээ хальсны дараа Беркшир болон Сарри мужид орших хэд хэдэн сууринд үер болоод байгаа юм. Мөн тус голын ойролцоо орших 6,000 гаруй байшин барилга усанд автжээ. BBC –ийн мэдээлснээр Английн зүүн өмнөд хэсэгт орших Сомерсет мужийн зарим нам доор орших газрууд өнгөрсөн 12-р сараас хойш үер татраагүй байна. Өнгөрсөн лхагва гарагт Уэльсийн баруун хэсэгт болон Английн баруун хойд хэсэг, мөн Ирландын зарим нутагт хүчтэй шуурга шуурсны уршгаар 450,000 орчим байшин барилгын эрчим хүч тасалджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/