ОХУ-ын иргэд гадаад руу аялах нь нэмэгдэж байгаа энэ үед тэднийг татах гэсэн зочид буудлууд болон аялалын компаниуд ядрахыг умартан ажиллаж байна. Статистик тоо баримтаас үзвэл 2012 онд Оросын жуулчид гадаад орнуудад нийт 43 тэрбум ам.доллар зарцуулжээ. Өөрөөр хэлбэл Оросууд хамгийн өндөр хэрэглээтэй аялагчдын жагсаалтад 5-рт бичигдэх болсон байна. Харин 2013 онд бараг 40 сая Орос хүн гадаадад аялсан нь 2006 оныхоос даруй 5 дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа бөгөөд Орос жуулчдын тоо хурдацтай өсч байгааг Hotels.com сайтын дэд ерөнхийлөгч Мэтт Уолс хэлж байна. Тус сайтад бичсэнээр Орос жуулчдын хувьд зочид буудлаар үйлчлүүлэхдээ төлөх төлбөр нь дундаж түвшнээс 20-30% өндөр байх хандлага ажиглагдаж байгаа ажээ. Оросууд мөн их бэлэн мөнгөтэй явдаг, согтууруулах ундаанд багагүй мөнгө зарцуулдаг гэж Мэтт Уолс онцолсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/