logo
“Авто худалдааны цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ

“Авто худалдааны цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ

2014/02/19
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2014 оны 02 сарын 20-ны өдөр 10:00 цагт болно. Хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг батлах юм. НИТХ-ын 15 дугаар хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна. Эдгээр асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн дэмжвэл НИТХ-ын 15 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш