Хотын МАН-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар нарыг Японы парламентын гишүүдтэй уулзаж явах зуур МАХН-д МАН-аас 200 хүн элсч, Н.Энхбаярынхан бүл нэмлээ. Дүүргүүдийн намын хороо, үүрүүдэд ажиллаж байсан МАН-ын угшилтай шижигнэсэн 200 залуу МАХН-д элсч намын батлахаа гардаж авсан нь хүч нь суларсан МАН-д хүнд цохилт өглөө. Толгойноосоо өмхийрч эхэлсэн МАН ийнхүү сүүлнээсээ салах болсон нь дахин унахын дохио гэж twitter-чид жиргэж байна.
МАХН-аас хийсэн анхны цохилт байгаа оносон бол дараагийн цохилт эхнийхээсээ дутахгүй хүчтэй байх талаар тэд ярьж байна. Солонгост болсон удирдлагын түвшиний уулзалтын үеэр Н.Энхбаярт нэр дуудуулан зэмлүүлсэн Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагва нар шуурхай хөдөлж, хотын МАН-ын дарга нарын эзгүйд анхан шатны намын үүр хороодод ажиллаж, намын ажлын гол судсыг атгаж байсан залуусыг намдаа элсүүлж Н.Энхбаярт том бэлэг барьлаа. Ирэх долоо хоногт МАН-аас МАХН-д 700 хүн элсэх тухай яригдаж байна.
Энэ арга хэмжээг МАХН-ынхан намын баярын хэмжээнд том тэмдэглэх бөгөөд МАХН-д элсэхээр нэр нь сонсогдож байгаа ч бүлээн зүсээ харуулаагүй байгаа Д.Загджав тэргүүтэй цагийн сайханд МАН-д хариуцлагатай албан тушаал хашиж явсан нэр бүхий эрхмүүд МАХН-ын батлахаа гардаж авах юм байна. Шинэ долоо хоногийн онцлох үйл явдлаар зайлшгүй нэрлэгдэх МАН-аас МАХН-д элсэх 700 гишүүний дийлэнх нь МАН-аас дүүргийн үүр хороодын удирдах албан тушаалтнаар сонгогдсон үүр, хороодын дарга, дэд дарга нар байх аж.
Японы парламентын гишүүд, Либериал ардчилсан намынхан сакэ тулгаж суух зуураа удирдлага дороо ажиллаж байсан 200 залууг МАХН-д алдсан хариуцлагаа хотын намын дарга Ц.Сандуй, нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар нар хамар дорх үүр хороодын улс төрийн ажилтнуудаа хямгадаж чадсангүй юу? МАН-ын хямрал тэдэнд ашигтай байв уу? аль аль нь зоосны нүхээр улс төрийг хэмжиж сурсан тэд энэ үйлдлээ Удирдах Зөвлөлдөө хэрхэн тайлбарлах бол...?