"Евразийн Холбоо"-г 2015 он гэхэд байгуулах гэрээнд Беларус, Казахстан, Орос улс нэгдсэн байдаг билээ. Тэгвэл тус холбооноос батлаад байгаа хууль хэрэгжиж эхэлснээр нэр дурдсан гурван улсад 2014 оны долоодугаар сараас эхлэн нийлэг материалтай торон дотуур хувцас үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хориглохоор болсон байна. Учир нь албаныхны хэлж байгаагаар торон материал хөлс хангалттай шингээдэггүй ажээ.
Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай хямд материалаар хийсэн хувцаснаас хэрэглэгчдийг хамгаалах зорилготoй гэх энэ хуулийг 2011 онд батласан хэдий ч хэрэгжүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Оросын дэлгүүрүүдэд зарагдаж буй эмэгтэйчүүдийн дотуур хувцасны 90 хүртэлх хувийг зарахыг хориглож магадгүй гэж BBC мэдээлэв. Мөн Казахстан, Беларус улсуудад ч ийм зүйл болж магадгүй гэнэ. Дашрамд дурдахад, Оросын дотуур хувцасны зах зээлд эргэлддэг мөнгөний хэмжээ ойролцоогоор дөрвөн тэрбум евро гэсэн тооцоо байдаг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/