Удаа дараа хууль зөрчиж цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг диско бааруудын архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн билээ.
Дээрх саналыг үндэслэн хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Стрингс”, “Санко”, “Турбо” гэсэн гурван баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, журмыг удаа дараа зөрчсөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний “Эдинбург” ресторан, “Royalty”, “Ocean” баар болон “Анумарал” караоке баар зэрэг аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон 1, 4, 8, 9, 14, 17, 19 дүгээр хорооны Засаг дарга нарт тус тус даалгажээ.