logo
Америк, Европчууд кола уухаас татгалзаж эхлэв үү?

Америк, Европчууд кола уухаас татгалзаж эхлэв үү?

2014/02/20
Ундаа үйлдвэрлэлээрээ толгой цохьдог Coca-Cola компанийн хувьцаа сүүлийн хоёр жилд байгаагүй хамгийн өндөр хувиар буюу 4.3%-иар уналаа. Учир нь АНУ болон Европт борлуулалт нь буурч байгаатай холбоотойгоор тус компанийн ашгийн хэмжээ багасчээ. Тодруулбал Coca-Cola –ийн 4-р улирлын ашиг жилийн өмнөхөөс 8.4 хувиар буурч 1.7 тэрбум ам.долларт нь хүрсэн нь зах зээл дэх хүлээлтээс доогуур үзүүлэлт болсон байна.

Компанийн орлого ч мөн буурсан бөгөөд валютын ханшийн хэлбэлзэл, Бразил, Филиппин дэх савлах үйл ажиллагаа нь үүнд нөлөөлжээ. Гэхдээ Coca-Cola –ийн гүйцэтгэх захирал Мухтар Кент "Энэ жил бизнесээ сэргээхээр зорин ажиллаж байгаа. Дундаж давхаргынхны тоо нэмэгдэхийн зэрэгцээ дэлхий даяар хотжилт хүрээгээ тэлж, хүмүүсийн хэрэглээндээ зарцуулах мөнгө нэмэгдэж байгаа нь манай ундаануудын эрэлтийг нэмэгдүүлнэ" гэж мэдэгдсэн байна. Coca-Cola –ийн удирдлагууд борлуулалтаа өсгөхийн тулд зар сурталчилгаанд зарцуулах төсвөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ 2016 он гэхэд жилийн зардлаа 1 тэрбум ам.доллараар бууруулахаар  зорьж байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш