logo
Түр ч гэсэн элэг бүтэн...

Түр ч гэсэн элэг бүтэн...

2014/02/21
Солонгосын дайны дараа хагацсан Умард болон Өмнөд Солонгосын гэр бүлүүд олон арван жилийн дараа анх удаа уулзалдаж, түр ч гэсэн элэг бүтэн болов. Пүрэв гарагт Өмнөд Солонгосын өндөр настнууд голцуу 100 гаруй иргэн хойд хөршийнхөө хилийн ойролцоох хотод автобусаар очиж, 1950-53 онд үргэлжилсэн дайны дараа хагацсан төрөл төрөгсөдтэйгөө уулзсан байна. Тэдний дунд тэргэнцэртэй 10 гаруй хүн байжээ. Харин Умардын талаас 180 орчим хүн оролцсон гэж CNN мэдээллээ.

Хоёр Солонгосын удирдлагууд энэхүү уулзалтыг энэ сарын 20-25-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Өмнөдийн тал уулзалтад орох хүмүүсийг сонгохдоо сугалааны зарчим ашигладаг бол Хойд Солонгос хагацал үзсэн гэр бүлүүдээр ч улс төр хийдэг гэж шүүмжлэгчид үздэг аж. Дашрамд дурдахад Өмнөд Солонгосын 72,000 орчим иргэн хойд хөршдөө амьдарч буй төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар хүлээж байгаа бөгөөд тэдний тал орчим хувь нь 80 гарсан хөгшчүүл байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш