Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, шинээр бий болгох, ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхийг концессийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад олгох замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг Концессын хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн дагуу нийслэлд шинээр барих 2 объектыг концессын гэрээгээр барих тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгаж суурин дээр нь орчин үеийн шийдэл бүхий загвартай 12 давхар барилгыг барьж 1-5 давхарыг нь нийслэлийн мэдэлд шилжүүлэх эрхийг Концессийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулахад “Кодем” ХХК авсан байна. Концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр эмнэлгийн хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь орчин үеийн жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан барилга барьж Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгын одоо байгаа талбайг нэмэгдүүлсэн хэмжээгээр нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгч үлдсэн хэсгийг өмчлөн ашиглана. Энэхүү концессын гэрээ нь 10 жилийн хугацаатай байх юм.
Мөн Налайх дүүргийн 5 дугаар хорооны 8 га газарт 1000 м куб бохир цэвэрлэх хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барих эрхийг “Набсон” ХХК авсан байна. Цэвэрлэх байгуулж барьж ашиглалтад оруулах гэрээг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд тухайн компани нь концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг барьж, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна гэрээний хугацаа дуусгавар болоход орон нутгийн өмчлөлд шилжүүлэх юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд дээрхи компаниудтай Концессын гэрээ байгуулах зөвшөөлрийг олгохоор тогтоол баталлаа.